Менингококкт халдвараас сэргийлэх зөвлөмж гаргажээ
2013-04-02

ХӨСҮТ-өөс ирүүлсэн мэдээгээр  нийслэл хотод менингококкт халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа юм байна. Өнгөрсөн сард л гэхэд уг өвчний халдвар авсан 3-8 сартай 3 хүүхэд эндсэн харамсалтай тохиолдол гарсан байна. Менингококкт халдварын өвчлөлийн тархвар зүйн хэтийн төлөвөөр 2013-2014 онуудад бүх аймаг, хотод халдвар нэмэгдэн дэгдэлт хэлбэрээр гарах магадлалтай байгаа учир Эрүүл мэндийын байгууллагууд яаралтай арга хэмжээ авч эхэлсэн аж. Менингококкт халдвар нь арьс, салст дээр зөв биш хэлбэртэй хөхөлбөр, цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг нянгийн гаралтай амьсгалын замын халдварт өвчин юм. Энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ХӨСҮТ-өөс зөвлөмж гаргасныг хүргэж байна. -Өглөө босоод, орой унтахын өмнө бүлээн ус, сармисны уусмал, нимбэгний уусмал, тамидины уусмал, царвангийн уусмалын аль нэгээр хоолойг 5-7 хоног зайлж, 10 хоног завсарлан үргэлжлүүлэн зайлах; -Хамар, хоолойн цочмог болон архаг үрэвслийг эмчлүүлэх; -Хамрын салстыг сармисын тосон хандаар арчих; -Сармисийг хоолондоо угааж цэвэрлэн чанахгүйгээр хэрэглэх; -Витаминаар баялаг аньс, нэрс, чацаргана, нохойн хошуу, нимбэгийг хоол хүнсэндээ долоо хоногт 3-4 удаа хэрэглэх; -Халуун сүү, аарцыг тогтмол хэрэглэх; -Өрөө тасалгааг чийгшүүлэх, агааржуулах, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх; -Дулаан хувцаслах; -38 хэмээс дээш гэнэт өндөр халуурах, толгой өвдөх, бөөлжих, тууралт гарах шинжүүдээс илэрвэл эмчид яаралтай хандах. Тайлбар: -Сармисны уусмал: 500 грамм халуун усанд нунтагласан 4-5 хумс сармисыг хийгээд 5 минутийн дараа хоолойг зайлна. -Нимбэгний уусмал: 250 грамм халуун усанд 1 зүсэм нимбэгийг хийгээд 5-10 минутийн дараа хоолойг зайлна. П.Наран
Shuud.mn
Сонин хачин