Ямх ямхаар хятадуудын гарт
2013-04-03

  Монголын говьд цусгүй дайны хар зам татаж байна. Өнгөрсөн жил Оюутолгойн ордыг эзэмшигч “Айвенхоу Майнз” компани Канадын “Саундс Гоби”-д эзэмшдэг 57.6 хувиа Хятадын төрийн өмчит “Чалько” компанид 912 сая ам. доллараар худалдахаар баахан шуугиулсан. Ингэснээр Өмнөговийн Овоот толгой, Сүмбэр, Заг сүүж, Цагаантолгойн нийт 500 сая тн коксжих нүүрсний нөөц хятадуудын гарт орох байлаа. Энэ наймааны өгөө, авааг Канадад хийх бөгөөд Монголын Засгийн газраас асуух ч шаардлагагүй гэж томорч байсныг нь яана.

Хэдийгээр “Саундс Гоби” нь Канадынх, авч байгаа нь Хятадынх боловч орд газар нь Монголынх болохоор яагаад хамаагүй юм бэ гэсэн асуултад Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч манай хуулийн нэг цоорхой энэ дээ гээд сууж байлаа. Гэвч зарим эрхэм гишүүний санаачлан боловсруулсан уул уурхай зэрэг стратегийн чухал салбарууд дахь хөрөнгө оруулагчид, ялангуяа аль нэг улсын мэдлийн компаниудын хувьцаа эзэмших эрхийг нь хязгаарлаж, зөвхөн Засгийн газрын зөвшөөрөлтэйгээр тухайн компанийн нийт хувьцааны 49-өөс дээш хувийг худалдан авч болох тухай хуулийг УИХ 2012 оны тавдугаар сард батлан гаргасан нь мөнөөх цоорхойг нөхсөн юм.

Эс тэгвэл Үндсэн хуулийн “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтаас  дээгүүр жаалсан дагавар хуулийн цоорхойгоор Монголын баялгийг гадныхан гараас гарт дамлах нь даамжоах байж.

Ер нь зөв зохиогдсон хууль үүргээ зөв гүйцэтгэдэг, хазгай муруй зохиогдсон нь буруу замаар будаа тээдэг. Тэр будааны замд бас л Канадын “Хан ресурс”, Америкийн “Соко” компанийн уран, нефтийн орд газрын лиценз урд хөршийнхний мэдэлд шилжсэн байдаг юм. Монгол Улс түлш шатахууны хувьд гадаадаас 100 хувь хараат, харин нүүрсний нөөцөөрөө дэлхийд айргийн тавд жагсдаг.

Гашуунсухайтын гаалийн боомт өнгөрөөд Цагаан хад нэртэй хар балгас мэт газар бий. Энд Тавантолгой, Ухаа худаг, Нарийнсухайтын нүүрсийг хүнд даацын машинаар өдөржин шөнөжин буулгаж, нэг тн-ыг нь 25 ам. доллараар өгч, тэр нь цаашаа дамын үнээр Бээжин хүртэл 70-100, түүнээс цааш 150-250 ногоон хүрдэг.

Дамын үнэ ч гэж дээ, дэлхийн зах зээлийн ханш 250 ам.доллар юм чинь. Өнөөдөр Монголын нүүрсний үнийг гадаадын зах зээлд “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ анх 70 ногооноор тогтоож, улмаар “Эрдэнэс Тавантолгой”-н “Чалько”-той байгуулсан зээлийн гэрээ баталгаажуулсан. Цааш нь хятадууд дамлаж эхэлсэн, яг ямааны ноолуур шиг. Өдгөө 7,5 тэрбумын нөөцтэй Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчийн талаар хэн ч ам нээж зүрхлэхгүй байгаа нь битүүхэн түгшүүр төрүүлж байна.

Эргээд бодоход төрийн сүлдэндээ залбирдаг монголчуудын амны хишиг ар дээрээ гарчихаагүй бололтой.  Оюутолгойн гэрээг одоо засч сайжруулах нь зөв гэж үздэг ч гадаадын томоохон хөрөнгө оруулалтыг татаж, их бүтээн байгуулалтыг эхлүүлснийг үгүйсгэж болохгүй. Мөн Тавантолгойн лицензийг хадгалж чадсан нь ч бас хувийн хэвшлийнхний гавъяа.

Эх оронч дүр эсгэн цээжээ дэлдсэн хийрхэлд автсан бол Монголын төр, засаг ийм алхам хийж чадахгүй байсан. Харин хөшигний ар дахь Хөшөөтийн уурхай урд хөршийнхний тоглоом болж, Монголын баруун хязгаар нутгийн байгаль орчин сэглэгдсээр.

Английн сэтгүүлч Жорж Спингер бичихдээ, Монголд гадны жижиг гарууд орж ирээд баялгийг нь уул уурхайн акулуудад дамжуулан худалдаж байна хэмээн бидэнд анхааруулсан байна лээ. Хятадын Засгийн газар төрийн өмчит компаниудаараа дамжуулан “Рио Тинто”, “ВНР” зэрэг томоохон компаниудын хувьцааг эзэмшсээр байгаа нь алсуураа бүс нутгуудын байгалийн баялагт эзэн суух урхи тавьж байна.

Энэ урхи гадны жижиг компаниудаар дамжин орж ирээд байгаа нь “Хан ресурс”, “Соко”, “Саундс Гоби” компанийн жишээнээс бэлээхэн харж байна. Хятадууд бидний анзаараагүй олон ордыг ямх ямхаар гартаа хийсээр байгаа нь ул бүр ил болов. Тэгэхээр цусгүй дайны хар зам дандаа урагшаа татсаар байх гэж үү?

Г.Болор

Shuud.mn
Сонин хачин
irgen:
butelgui tor tei ym daa
2013-04-03
UUUUU:
YAG UNENDEE YAMHAAR BISH KM EER HYATADUUDIIN GART ORSOOR BGAA SHU DE. UUND MEDEEJ UE UEIIN TURIIN TERGUUNUUD, ERUNHII SAIDUUD HAMGIIN IH BURUUTAI. MUN EH ORONOO BODDOGGUI ZOOSNII NUHEER MONGOLOO HARJ IRSEN UNDESNII GEGDEH TOM KOMPANUUD CH BURUUTAI. EDEND UNUUDUR HEDEN ZOOS L TURIIVCHIND NI ORJ BVAL MONGOLIIN ERH ASHIG OGT HAMAAGUI.
2013-04-03
zochin:
hovdog homhoi boosnuudiig chotgor avaasai
2013-04-03
зочин:
Ямх ямхаар хятадуудын гарт гэдэг үнэн шүү одоо морь уралдуулж болохоо байж байна даа.
2013-04-03