
Иргэдийн санал хүсэлтийг цахимаар авч, иргэдээ сонсож, тэдний асуултад хариулт өгөх “Өглөөний шинэ санаа” уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг нар оролцоод байгаа юм. Тэгвэл энэ долоо хоногийн уулзалтад Эрүүл мэндийн сайд оролцохоор болжээ.
Тэрээр өнөөдөр 08.20-10.00 цагт Шинэчлэлийн Засгийн газрын цахим хуудсан дахь холбоосоор иргэдтэй цахимаар холбогдоно. Уулзалтын үеэр иргэд эрүүл мэндийн шинэчлэлтэй холбоотой асуултаа www.zasag.mn/live холбоосоор холбогдож мэйл, мэссэнжэр, фэйсбүүк, твиттерээр илгээж, хариулт авах боломжтой.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ