Дэд бүтцийн асуудлаар хэлэлцэж байна
2013-04-07

Хүн бүхэн өөрийн хүссэн гудамж, зам талбайгаар чөлөөтэй алхаж, дуртай тээврийн хэрэгсэлдээ ямар ч саадгүй зорчиж чаддаг. Гэвч бусдын нэгэн адил хүссэн ч эрх чөлөөтэй хүрэх газраа хүрч чаддаггүй хүмүүс бол хөгжлийн брэхшээлтэй иргэд. Тэд хэн нэгний өмнөөс амьдарч буй мэт  аашилж аягладаггүй ч бусдын адил өөрийнхөөрөө амьдрахыг хүсдэг билээ. Хөгжлийн бэрхшээлтэй болох нь төрөлхийн болон олдмол янз бүрийн учир шалтгаантай байдаг. Тиймдээ ч тэдний ямар учраас хөгжлийн бэрхшээлтэй болсон нь чухал биш гагцхүү тэд бусдын адил нийгмийн харилцаанд орж, хүний амьдралын сайн сайхныг мэдэрч явах учиртай. Дэлхийн улс орнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх чөлөө, нийгмийн харилцаанд орох боломж бололцоог дээд зэргээр шийдэж өгсөн. Хамгийн энгийн жишээ нь дэд бүтцийн асуудлыг шийдэж өгсөн байдаг. Гэтэл манайд тэдгээр иргэдийн маань нийгэмд тэгш эрхтэй оролцох эрх нь хаалттай байдаг гэж болно. Нийтийн тээвэр, олон нийтийн үйчилгээний газар, дэлгүүр хоршоо, яам тамгын газраар тэр бүр өөрийн эрхээр орж гараад байх боломжгүй. Хаалга, шат зэрэг нь зориулалтын зорчих хэсэггүй зэргээр маш их бэрхшээл саадтай учирдаг гэж болно. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг хамгийн том бэрхшээл болсон дэд бүтцийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай хэлэлцүүлэг, уулзалт өнөөдөр 10.00-17.00 цагийн хооронд Сэргээн засалт, хөгжлийн Үндэсний төвд зохиогдож байна. П.Наран
Shuud.mn
Сонин хачин