“Миний дуу, миний аз жаргал”цэнгүүн болно

img

Cаяхан Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм алдрыг хүртсэн яруу найрагч Ү.Хүрэлбаатар уран бүтээлийн цэнгүүнээ хийх гэж байна. Түүний цэнгүүн “Миний дуу, миний аз жаргал” нэртэйгээр энэ сарын 12,13-нд болох юм. Гавьяатын цэнгүүнд урлагийн МУАЖ Ш.Чимэдцэеэ МУАЖ А.Долгор болон МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа, Д.Жаргалсайхан тэргүүтэй рок попын шилдэг хамтлаг дуучид хүрэлцэн ирж ая дуугаа өргөх аж. Ирсэн хэний ч сэтгэлийг хөгөлж чадна хэмээн эрхэм найрагч ам бардам хэлж байв. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

давка ::
амжилт хүсэе багшдаа, хүн чанартай хүн шүү
2013-04-09