Монголын цэргийнхэн Хойд Солонгосыг “зэвсэглэсэн үү”
2013-04-08 11:35

 

“Анги гарвал нэгт” нөхдөөс С.Ганбаатарт тусламж.

УИХ-ын гишүүн “салхи” хочит С.Ганбаатар Оюу толгой компанийг Гаагын олон улсын шүүхэд өгнө хэмээн сүржигнэсээр байгаа билээ. С.Ганбаатар шал буруу салхилж байгаа юм. Учир нь Гаагын олон улсын шүүхэд аж ахуйн нэгжийн асуудлыг огт авч хэлэлцдэггүй. Цэрэг, дайны гэмт хэрэг – үй олноор нь аймаглан устгасан, үндэстэн дамнасан зэвсгийн наймааны буруутнуудыг шүүн хэлэлцэх нь Гаагын шүүхийн үндсэн ажил болой. Тийм болохоор С.Ганбаатар бүтэшгүй зүйлээр хөөцөлдөхийн оронд БХЯ-ны албан тушаалтнууд Хойд Солонгт байлдааны онгоцны мотор худалдахыг завдсан хэргийг баяртайгаар Гаагын шүүхэд өгвөөс ялах магадлал 100 хувь, “ардын баатар” болох боломж нь 200 хувь бөлгөө.

Ингээд баатар болох замд нь С.Ганбаатарт өчүүхэн ч атугай тус болоосой хэмээн үзэл санаа, анги гарвал нэгт нөхдөөс нь нэгэн ноцтой мэдээллийг хүргэе.

Хэрэг хэзээнээс ил болов? 2013 оны 2 сарын 17-ны өдөр Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ ОХУ руу албан айлчлалаар явах үед хил дээр айлчлалын багт орсон генерал Т.Дашдэлэгийг саатуулжээ. Учир нь түүнийг хилээр гаргахыг хууль хяналтын байгууллагуудаас хориглосон байж таарав.

2012 оны 11 сард Улаанбаатар хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор БНАСАУ, Япон Улсын Засгийн газар хоорондын албан ёсны уулзалтыг зохион байгуулах асуудлаар хойд солонгосын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Сон Ир Хо-той урьдчилан санал солилцох явцад хойд солонгосын тал “1.8 сая доллараа буцааж авъя” гэсэн шаардлага тавьсан юмсанж. Юун учиртай мөнгө болохыг лавлаж асуухад “Танай батлан хамгаалах яамны дарга нар бидэнд “Миг-21” сөнөөгч онгоцны моторыг худалдана гэж урьдчилгаа авчихаад таг болчихсон. Мөнгөө олж авмаар байна” гэсэн ажээ. Холбогдох байгууллагууд мэдээллийн мөрөөр орж сэжигтнүүдийг тогтооход эрхэм генералын нэр холбогдсон учир хилээр гарахыг нь хориглоод байсан нь тэр байж.

Т.Дашдэлэг хилээр гарч чадахгүй болонгуут яаралтай алхмууд хийж эхэлсэн нь нэгд, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, тэтгэвэрт гарах хүсэлтээ 3 сарын 9-ний өдөр удирдлагадаа өгчээ. Дараа нь Т.Дашдэлэг хэд хоног сураггүй алга болж, хуулийнхан байцаалт авах гэсэн боловч холбогдож чадахгүйд хүрчээ. Сураггүй болсон өдрүүддээ тэрээр БХЯ-ны сайд асан болон дээд удирдлагад байсан хүмүүстэй нууц уулзалтууд хийж, зөвлөлдсөн гэсэн мэдээг “Өдрийн шуудан” зэрэг сонинууд гаргаж байлаа. Энэ талаар сүүлд тодруулна.

Т.Дашдэлэг хэрэгт яаж холбогдов?

Хойд солонгосчууд өмнө нь ч төлбөрөө буцаах талаар гомдол гаргаж байжээ. 2012 оны дундуур АТГ-аас энэ хэргийг шалгаж эхлэх үед Нийслэлийн прокурор асан Б.Бат-Орших хэргийг татаж, хэрэгсэхгүй болгосон аж. Хойд солонгосчууд намар ахин гомдол гаргаснаар хэргийг нарийвчлан шалгаж эхлэжээ. Шалгалтын явцад дараах зүйлс тодорсон байна.

Батлан хамгаалахын сайд асан Лу.Болдын санаачлага, идэвхтэй оролцооны ачаар монгол улс Оросын холбооны улсаас Миг-29 загварын байлдааны онгоцууд худалдаж авах болжээ. Шинэ онгоцтой болох сургаар Зэвсэгт хүчний жанжин штаб, Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн удирдлага хөдөлгөөнд орж, өмнө ашиглаж байсан Миг-21 онгоцуудаа “ашиглалтаас гарсан” гэж яаран акт үйлдүүлэв. Ингээд 20 гаруй хуучин онгоцуудыг хувааж, хятад руу төмрийн хаягдал ачуулах нэрээр 2010 оны 11 сард Налайх дүүрэгт байрладаг, төмөр хайлуулах “Металл опт”  гэж компаний хашаанд хүнд даацын машинаар ачиж авчран моторыг салгаж, их биеийг тайрч, жижиглэж эхэлжээ. “Металл опт” компанийн хөрөнгө оруулагчид нь хятадын иргэд гэх мэдээлэл тэр үест гарч байсан юм. Моторыг салгах, зөөх ажилд БХЯ-ны харъяа “Транссэргэлт” компаний ажилчдыг оролцуулсан байна. Энэ ажил чимээ шуугиангүй өнгөрч чадсангүй, Баянзүрх дүүргийн нэгэн айлын хашаанд цөөн онгоцны моторыг тусгайлж хадгалсан гэсэн мэдээлэл тархсан нь зарах, дахин ашиглах боломжтой моторуудыг ялгаж тавьсан хэрэг байх магадлал нэн өндөр юм.

Ажил ид ундарч байтал том бэрхшээл тулгарчээ. ОХУ-ын аюулаас хамгаалах албад манай БХЯ-ны удирдлагад хандан, БНМАУ-ын Зэвсэгт хүчин, ЗХУ-ын Зэвсэгт хүчний хооронд 1979 онд байгуулсан гэрээг сануулж, Хойд Солонгост байлдааны онгоцны мотор шилжүүлэх гэж байгааг нь зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. 1979 оны гэрээ ёсоор бол монгол улс, оросоос авсан байлдааны зэвсэг, техникийг ашиглалтын хугацаа дууссан ч гуравдагч оронд худалдахгүй байх үүрэг хүлээсэн юмсанжээ.

Байлдааны онгоцуудыг задалж, төмрийг нь ашиглахад хүрвэл оросын мэргэжлийн байгууллагуудаас “зөвшөөрөл авах ёстойг” уг гэрээнд хатуу заасан байв. Бүр задлах явцад оросоос мэргэжлийн хүмүүс ирж, өөрсдөө задлахаар журамласан байсныг хожоо харсан генералууд үл тоосон байна.

2012 оны зун цагдаагийнхан иргэдээс авсан мэдээллийнхээ мөрөөр энэ хэргийг шалгаж эхлэсэн ч “Зэвсэглэл, техникийн бүртгэл, устгал улсын нууцад хамаардаг” гэсэн заалтаар халхлан ЗХЖШ-ынхан мөрдлөгийг Нийслэлийн прокурор асан Б.Бат-Очироор зогсоолгосон байж болох талаар дээр дурдсан.  Үүн дээр нэмээд ОХУ-ын аюулгүй албадаас сануулга өгсөн учраас МИГ-21 онгоцны моторуудыг БНАСАУ-д худалдах явц зогсчээ. Харин бараагаа хүлээж аваагүй хойдуул манай талд гомдлоо ахин дахин гаргаж эхлэсэн байна.

Гомдол гаргах болсон гол шалтгаан нь Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч болон БХЯ-ны удирдах албан тушаалтнууд Хойд Солонгосоос орж ирсэн 1.8 сая долларыг буцааж өгч чадахгүй, тодорхойгүй хугацаагаар бариад байсанд оршино. Хэрвээ солонгосчуудын урьдчилгаанд өгсөн мөнгийг тэр дор нь буцаачихсан бол энэ хэргийг хэн ч мэдэхгүй өнгөрөх боломж бүрэн байжээ.

Саатуулагдсан генерал Т.Дашдэлэгийн хувьд энэ хэрэгт яаж холбогдсон гэхээр 2010 оны 2 дугаар сард Сөүлд болсон Ази, Номхон далайн орнуудын Агаарын довтолгооноос хамгаалах командлагч нарын уулзалтанд оролцохоор томилолт авч яваад, уулзалтанд очилгүй Бээжинд үлдсэн байна. Хятадад үлдсэн учир нь Хойд Солонгосын Агаарын довтолгооноос хамгаалах албаны хүмүүстэй уулзаж, хуучин онгоцны мотор зарахаар тохиролцсонд байв. Манай генералуудын эмгэнэл нь өөрсдийгөө “их л нууц ажил хийлээ, том ашиг унагалаа” гэж хөөрч байсан нь эндүүрэл болсонд байгаа юм. Тэднийг хойд солонгосчуудтай юу яриад явааг Өмнөд Солонгосын тагнуулын алба нэгд нэгэнгүй мэдэж байсан бөгөөд мэдээллээ оросуудад дамжуулж, тэднээр уг наймааг зогсоолгосон юм.

Ямар ч байсан Т.Дашдэлэг их хэмжээний урьдчилгаа мөнгө авах болж, бизнесмен С.Нацагдорж, Ж.Бямбаноров нарын дансанд байршуулсан гэх мэдээлэл байна. Ж.Бямбаноров болбоос төртэй холбоотой наймаа арилжаанд байнга шахуу нэр нь дурдагдаж явдаг хүн. Энэ хүнийг Ардын намын талаас тавьсан бололтой юм. Харин С.Нацагдоржыг Батлан Хамгаалахын сайд асан Лу.Болд Ж.Бямбаноровын үйл ажиллагаанд хяналт тавиулахаар энэ ажилд татан оролцуулсан байх магадлал ажиглагдаж байна. Учир нь Лу.Болд энэ хүнтэй олон жил хамтран ажиллаж байсан юм. БНАСАУ-тай хийх гэж байсан байлдааны онгоцны моторын наймаанд С.Нацагдорж татгдан оролцсон гэдэг нь “Лу.Болд энэ хэрэгт холбоотой байж таараа” гэсэн хардлагыг эрхгүй төрүүлж байгаа билээ. Иргэд хардах эрхтэй, хэвлэл дэлгэх зориулалттай, хуулийнхан хардлагыг шалгаж мухарлах үүрэгтэй юм хойно яах билээ. Сэжигт өртөж байгаа албан тушаалтнууд ч гэсэн иргэдийн хардлагыг хүлээн авч, тайлах ёс зүйтэй байх учиртай. Цааш үргэлжлүүлье.

Товчхондоо бол дээр дурдагдсан хоёр хүн наймааны мөнгийг хүлээж авах бизнес бүлэг болов. Бизнес бүлгийн үүрэг зорилго нь улс төр, цэргийн өнгө аясгүй, зүгээр л нэг наймаа, бизнес болгож харагдуулахад оршиж байснаас гадна урьдчилж харсан өөр хувилбар байв. Энэ талаар сүүлд өгүүлнэ.

Хэвлэлийнхэн энэ хэргийн талаар үнэр авч, хөөцөлдсөөр АТГ-аас Т.Дашдэлэгийг байлдааны онгоцны мотор зарах гэсэн хэрэгт сэжигтнээр татаж, саатуулан байцаах үедээ Т.Дашдэлэгээс гадна 2 хүнийг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэж мэдээлж байсан. Хэвлэлээр энэ 2 хүн хэн байж болох талаар янз бүрийн таамаг гарч байсныг уншигчид санаж байгаа байх.

Хэвлэлийнхэн ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан М.Борбаатар нараас гадна тус яамны санхүүгийн албаны дарга гэх нэгэн эмэгтэй, бас “Ургамал ЗМ” компанийг үүсгэн байгуулагч Ж.Бямбаноров нарыг нөгөө 2 хүн нь хэмээн бичиж байсан юм.

ЗХЖШ-ын дарга Ц.Бямбажавыг хамгийн түрүүнд хардсан нь учир шалтгаантай. Т.Дашдэлэг 2005-2008 онуудад Зэвсэгт хүчний 137 дугаар ангийн захирагч байх үедээ Ц.Бямбажавт том тусласан, ЗХЖШ-ийн дарга болсныхоо дараа Ц.Бямбажав ч хариулах маягаар Т.Дашдэлэгийг Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч болгосон гэсэн шууд холбох хардлага бий. Гэвч Ц.Бямбажав хэвлэлд ярилцлага өгч “Энэ хэрэгт би холбоогүй. БНАСАУ-д зэвсэг худалдсан хэрэг гарах үед би АНУ-д байсан. Тиймээс энэ хэрэгт ямар ч холбоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдмээр байна. Хуулийн байгууллагаас намайг гадуур шалгаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдмээр байна” хэмээн эрс няцааж байжээ. АТГ газар Ц.Бямбажавыг шалгаагүй, байцаагаагүй байж болох ч Зэвсэгт хүчний жанжин штабын дарга болон Батлан хамгаалахын сайдад мэдэгдэлгүйгээр ийм осолтой наймааг хийх ямар ч боломжгүй юм. Нэг бол Т.Дашдэлэг гайхалтай цэвэр, уран ажиллаж удирдлагуудаа мэхлэсэн байна. Эсвэл удирдлага энэ хэрэгт оролцчихоод, хэргээс бултаж, холдох гэж ихэд хичээсэн байна. Алин болохыг тогтоох нь хууль хяналтынхны үүрэг. Гуравдахь хувилбар байхгүй. Хэрэг яаж төгсөв?

Батлан хамгаалах яамны бүлгээс генерал Т.Дашдэлэгийг “сураггүй байх” хэд хоногийн хугацаанд нь төлбөр хүлээн авах ажиллагааг гардан гүйцэтгэсэн бизнесийн бүлгийнхэнтэй уулзуулж, “ хэргийг даагаад гарчих” гэж ятгуулсан байх магадлал бий. “Та хоёр бизнес эрхэлдэг хүмүүс учраас ашиг олох зорилгоор юуг ч худалдах гэсэн байж болно ш дээ. Хуулиар буруутгагдахгүй. Харин бид нар (генералууд болон БХЯ-ны удирдлагад байсан хүмүүс) худалдах гэсэн нь тогтоогдвол энэ хэрэг албан тушаалын хэрэг болж, сунжрээд, хүндрээд явчих гээд байна” гэж ятгасан байх боломжтойг үйл явдлын цаашдын өрнөл хэлж байна. Энэ бол зэвсгийн наймааг анхлан сэдэх үедээ боловсруулсан “бултах” хувилбар юм. Мөнгө анхнаасаа БХЯ-ны бус бизнес эрхлэгчдийн дандсанд орсон байсан учир бизнес бүлгийнхэн ятгалгын дагуу мэдүүлэг өгч, хойд солонгосчуудын мөнгийг тоо ёсоор буцааж өгснөөр хэрэг “иргэний” байдлаар шийдэгдэж, одоо бүр хаагдах дээрээ тулжээ. Үр дүнд нь ёс зүйгүй албан тушаалтнууд хариуцлагаас мултарч, хэргээс сугарч үлдэх гэж байна. Байлдааны онгоцны мотор зарах гэсэн хэргийг шалгах явцад нэг ноцтой асуудал илэрсэн ч дарагдсан нь хуучин онгоцны зарим чухал сэлбэгийг хойд солонгос руу урд хөршөөр дамжуулан илгээх замд сэлбэгүүд алга болсон явдал юм. Энэ нь хэзээ хаанаас гарч ирж, ямар уршиг тарихыг таашгүй. Байлдааны онгоцны сэлбэг Хойд Солонгост очсон байвал АНУ, Өмнөд Солонгос болон ОХУ, Японтой тогтоосон дипломат харилцаанд сэв сууж, харилцааг хүндрүүлэх нь дамжиггүй. Ийм хүндрэл гарах цаг тулгарвал уг хэрэгт оролцсон байж мэдэх хүн Гадаад харилцааг толгойлж байгаа нь асуудлыг улам хурцатгах бизээ.

Тийм учраас асуудал хурцтаагүй байгаа дээр Батлан хамгаалахын сайд асан, одоо Гадаад хэргийн сайдын хариуцлагатай албыг хашиж байгаа Лу.Болд эрхэмийг моторын наймааны хэрэгт холбоотой эсэхийг нягтлан шалгаж, холбоогүй нь тогтоогдвол нэр төрийг нь сэргээх замаар ирээдүйд бий болох эрсдлийг зайлуулах цаг болжээ. УИХ-ын шудрага нь дэндсэн цор ганц гишүүн С.Ганбаатар таныг энэ сэжүүрээс атган хөөсөөр Монгол түмний баатар болох цагийг тэсэж ядан хүлээж байна.

Үйлс бүтэх болтугай!

С.Ганбаатартай анги гарвал нэгт 73 нөхөд.

Эх сурвалж: www.24tsag.mn http://zevsgiin-naimaa.wallinside.com/
Shuud.mn
Сонин хачин
erdemt:
Elbegee,Kazinoo Enhbaatar LU.Bold # niilj hiisen yum Amerikuud medej boliulsan ted medeegui bol ...
2013-04-16
zochin:
dashka generialaa ta sanaa zowoltgvi shuu ta ene niseh hvchnii tuluu bayambajaw dargatai tsyg ih zvil hiisen ta 2-g bid bolon bidnii sanaa zorilgo negtei hvmvvs vneldeg shvv niseh hvchin 1990 oni ved yamar bailaa vniig hen ch medehgvi odoo yamar saihan bolsoniig bvrch medehgvi
2013-04-09
unshugch:
Ene mongol r unshihad oilgohod hetsuu bolood baina. Angi garval negd yumuu negt yumuu?
2013-04-09
sonin l yum daa. generaluud iim galaar toglox xumuus bish dee. ter gaitai motoruudiig zadlaad xayagdal zes bolgooguin gai l baix daa.
2013-04-08
aagii:
Iim medee niitelj bolj baigaa umuu setguulchee. Naanadaj olon ulsiin tsvtsand Mongoliin maani ner harna. Bold, ter general 2-iin ner garahgui. Amnii dor hagarhai gedeg shig ingej bolohgui ee. Uls ornii auylgui baidaltai holbootoi asuudliig ingej tsatsaj bolohgui shuu. Suuliin ued ene setguulchdiig tsenzurdehgui bol bolohoo boliloo.
2013-04-08
egiine:
tumriin hogond uguh gej bsan yumiig harin ovoo une hurgesiin bishuu. orosuud bol buur zugeer avna gee biz de/. 10-d jiliin umnu bol zahiin neg nuhur ongotsnii motor uragsh ni gargana geed yariad yavdag bsan biz de
2013-04-08
haraa:
BATLAGDAAGUI UMIIG SUR BADRUULDAGAA BOLIDOO
2013-04-08
зочин:
Лу.Болд хойд Солонгосыг зэвсэглээд л,Энхтүвшин Кимд захиа бичээд л манайхан ер нь Америктэй халз үзэх гээд байгаа юм аа даа кхххххх
2013-04-08
haraa:
BATLAGDAAGUI UMIIG SUR BADRUULDAGAA BOLIDOO
zochin:
Hymyysiig shoglohiin tuld medeeniihee neriig ch olj uguh yum daa, setgyylchid min.
2013-04-08
Hariu:
AN shudarga gev uu, ee zailuul, seruun zuudel dee.
2013-04-08
Зочин:
Болд гэдэг нөхрийн үнэн нүүр царай илэрч байгаа нь энэ дээ.. Энэ хүн зэвсгийн наймаанд оролцсон байх боломж асар өндөр. БХЯаар дүүрэн онгоц зөөж, хувааж моторыг нь зарж бэлдэж байхад сайд нь байсан энэ нөхөр мэдээгүй өнгөрөх боломж хэр байхав. Бас хэд хэдэн удаа мөнгө нь нэхэгдэж цагдаа хүчний байгууллага мөрдлөгө хийж байхад энэ хүн мэдээгүй байх уу. Харин ч яаж олноос нуухав гэсэн юм л хийж явсан байх. 1,8 сая долларын төлөө ингэж доошооо орно гэхэд зарим нь итгэхгүй л байх. За энэ хүн зэвгийн наймаанд оролцоогүй мөрөөрөө байсан гэж бодъё. Тийм бол өөрийнх нь хариуцаж ажиллаж байгаа яам салбарт ийм хэрэг өдүүлж байхад нэг ч үг дуугарахгүй, хариуцлага хүлээхгүй байгаа нь ямархуу улс төрч, хүн бэ гэдгийг нь харуулж байгаа юм
2013-04-08
ЗОЧИН:
ЭНЭ ЛУ.БОЛД ГЭДЭГ НӨХӨР ЕР НЬ ЗҮГЭЭР МЭДЭЭГҮЙ СУУЖ БАЙХ НӨХЦӨЛ БАЙХ УУ. ХЭДЭН ЖИЛ ДАМНАСАН ХЭРЭГ БАЙНА. БАС ТЭР ИХ ОНГОЦЫГ ЗӨӨЖ, ЗАДАЛЖ БАЙХАД ЮУ Ч МЭДЭЭГҮЙ СУУЖ БАЙСАН БАЙХ УУ.. ЭНЭ АСУУДЛАА НУУГААД ӨНГӨРЧИХНӨ, ЭСВЭЛ ДАШДЭЛЭГ МЭТИЙН ХЭДЭН ХҮНИЙГ ЗОЛИОСЛООД ӨӨРӨӨ ҮЛДЧИХ САНААТАЙ ЮУ. ИЙМЭРХҮҮ ТОМ АСУУДЛЫГ МЭДЭЭГҮЙ ӨНГӨРӨХ НЬ Л ХАРИУЦЛАГАТАЙ УЛС ТӨРЧ, САЙДЫН ХУВЬД ТОМ АСУУДАЛ БОЛОХ БУСУУ.. ЭНЭ ЛУ.БОЛДЫГ ХУРДАН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ, ИЧИХ НҮҮРГҮЙ ХОГ ЧИНЬ АХИАД Л НЭГ САЙД ХИЙЖ ХЭРЭГ ТАРЬЦАН ЯВЖ БАЙГАА ЮМ БИШҮҮ
2013-04-08
xa xa:
ийм мэдээг тэнэггэсэн хүн өөрөө агуу тэнэгбайлаа
2013-04-08
zochin:
Ard tumnii toloo gj garch ircheheed duugai bolson IH-iin gishuudees gantsaaraa tuushtai temtsej bga hun shuu GANBAATAR bol bidnii baharhal .
2013-04-08
СЭРЭМЖЛЭЭРЭЙ:
ЛУ.БОЛД БОДЬ ГРУППЫН ХУВЬЦАААГАА ЗАРСАН ГЭСЭН ХИЛ ДАВААД АЛГА БОЛЧИХ ВИЙ ДЭЭ. НААД НӨХӨРӨӨ ХУРДАН ШАЛГАЖ ХИЛ ДАВАХ ЭРХИЙГ НЬ ХАС. БАС ОЙРОНД ЧӨЛӨӨТЭЙ БАЙГАА ГЭЭД ХУРАЛД СУУХГҮЙ БАЙГАА ГЭНЭ СЭРЭМЖЛЭЭРЭЙ.. ОЛДОХГҮЙ АЛГА БОЛЧИХ ВИЙ ДЭЭ. МИАТ НТР ГЭЭД СҮҮЛИЙН ҮЕД ИХ ХЭРЭГТ ОРООЦОЛДОЖ БАЙНА
2013-04-08
boldooo:
mungunii tuluu nud n ulaan bolson shunag genereluud ve, ulsin umnu urgusun tangarag ene ter bol buur tag uu????? MU-n neriig olon ulsin tavtsand gutaaj duuslaa ene shunalin berduud! hudal amtai mergejliin jujigchin uls turchdiin hoshig haah tsag n irj bna daa.
2013-04-08
zochin:
teneg medee bailaa.
2013-04-08
xa xa:
ийм мэдээг тэнэггэсэн хүн өөрөө агуу тэнэгбайлаа
АТГт:
Энэ Лу.Болд яавч зүгээр этгээд биш. Заавал шалгах хэрэгтэй. Засаг бүрт л сайд хийнэ. Юу ч идэж уудаггүй л байв гэж
2013-04-08
yaana daa:
mungunii tuluu nud n ulaan bolson shunag genereluud ve, ulsin umnu urgusun tangarag ene ter bol buur tag uu????? MU-n neriig olon ulsin tavtsand gutaaj duuslaa ene shunalin berduud! hudal amtai mergejliin jujigchin uls turchdiin hoshig haah tsag n irj bna daa.
2013-04-08
dasdfds:
ganbaatar bol odoo tsagiin sain baatruudiin neg ta nar bulavch bultaina.. erguu shuuudiinhaaan erliizuudee
2013-04-08
zochin:
demjij bn shuu
2013-04-08
Иргэн:
zailuul mu gambaag chichilj yaah ni be de. Hend ch gem hiigegvi biz de. Iim tom hergiig chin nuguu mundag tom, iluu erh medel chadaltai SHUDRAGA ARDCHILSAN Elbegee, Huyagaa 2t handwal deer bh da
2013-04-08
Болд:
Хэхэ хэзээ тэгчихвээ хө. Энэ ер нь баллах нөхөр байна. Гадаад хэргийн яаны сайдаар ийм ч хүн байх гэж ямар ч дипломат ёс мэдэхгүй тэр батлан хамгаалахдаа л байж байвал таарсан юм
2013-04-08
bagsh:
Tomchuul min hoid solongosoos l hol baij vzeerei dee tedniig uurluulhiin bol biden lvv ch dain zarlaj magadgvi uls shv UHAANTAIHAN BAITSGAA
2013-04-08
zug hun:
eniig bichsen ugna doorn neree bicheh yostoi shdee bicheegui bnaa gdg chin hudlaa yarij bna humuusiin yabuuulga...songuuli dohood hoorhiii nogoo habariin .. tusaj bna
2013-04-08
zochin:
manaihan yamar oros bish dee, hoid solongosiig zevsegleed haa holdoh yum be kkk, bidend tiim sain zevseg ch baihgui
2013-04-08
hurts:
harin tiim gesen deer ni elbegee baas baigaa gesen
2013-04-08
tagar:
negdsen undesnii baiguullagaas anhaaruulj baij boliulsan gesen shuu.LU.Bold,Kazino Enhbaatar nar niilj hiisen yum bilee.
2013-04-08
zochin:
manaihan yamar oros bish dee, hoid solongosiig zevsegleed haa holdoh yum be kkk, bidend tiim sain zevseg ch baihgui
hurts:
harin tiim gesen deer ni elbegee baas baigaa gesen
шившиг:
Нүдний булай, Оросын царайг яаж харна. Одоо тэр зэвсгийнх нь шантаажинд оарж орсод бас элдвийн юм өгөх хэрэг гарна. Манайх хэдэн тэнэг сайд дарга нараасаа болж хамаг хөрөнгөө гадагш нь өгч дуусах юм байна
2013-04-08
Балиар:
Энэ Лу Болд чинь Бодийнхоо хувьцааг зараад Баярын араас орж байгаан биш үү. Одоо энэ тэндээс идсэн хэдэн төгрөгөө аваад алга болох гэж байгаа биз. Балиар зэвсгийн наймаачин юм даа.
2013-04-08
АНамд:
Энэ Лу. болдыг амиа ховхойлоод зугтахаас нь өмнө хурдан шалга. АН шудрага л юм бол иймэрхүү илэрхий хүмүүсээ шалгах хэрэгэтй. Энхбаярын үе байгаа биш. Одоо л улс төрийн ёсзүйг монголд хэвшүүлэх хэрэгтэй
2013-04-08
Hariu:
AN shudarga gev uu, ee zailuul, seruun zuudel dee.
zochin:
demjij bn shuu
tttttttttt:
zaza LU ah ch mundag tom hun boljee. ah hoiduudtaigaa naimaa hiigeed gants neg tsumiin bumbug avaad irdegguin bhda. tegvel ch manaih tomroh bnaa
2013-04-08
муу дайн өдөөгч:
наад болдыгоо хурдан шалгах хэрэгтэй.. Юун ард түмэнд оноо авах хүн байна уу гэж. Иймэрхүү авилгачдаас залж л байвал болоо биш үү. Одоо бүүр дэлхийн дайныг өдөөгчдийн тоонд орж болох уу бид чинь. Ямар жижиг улс билээ дээ
2013-04-08
Шалгаач:
Энэ Лу. болдыг амиа ховхойлоод зугтахаас нь өмнө хурдан шалга. АН шудрага л юм бол иймэрхүү илэрхий хүмүүсээ шалгах хэрэгэтй. Энхбаярын үе байгаа биш. Одоо л улс төрийн ёсзүйг монголд хэвшүүлэх хэрэгтэй
2013-04-08
МИАТ яасан бэ:
ЛУ.БОЛД ЕР НЬ ЯАЦАН МУУ ХӨГИЙН АМЬТАН БЭ. МОНГОЛЫГ БАЙС ХИЙГЭЭД Л ЭЛДВИЙН ДАЙНД ХУТГАЧИХААД БАЙХ ЮМАА. САЯХАНЫ МИАТЫН ХЭРЭГТ Ч БАС ОРООЦОЛДООД БАЙСАН. ПАРКЫН ГАЗАР Ч БАЙСАН ЯВЖ Л БАЙДАГ. ИДЭЖ УУЖ ХАНАЖ ЦАДАХАА МЭДЭХЭЭ БОЛЬЦОН МУУ ХОГИЙГ САЙН ШАЛГА. ИХ ЮМ ГАРНА. МОНГОЛИАН ЭЙРЛАЙНСЫН ХЭРЭГТ Ч АЧИГДАХААР Л НӨХӨР ДӨӨ. АН ЮУНЫ ТӨЛӨӨ ЭНЭМУУ АМЬТАНГ ХАДГАЛААД БАЙГАА ЮМ.. ИХ ҮЙЛС ЗОЛИОС ШААРДДАГ ЮМ
2013-04-08
Муу эр дайнд хөөрнө:
Энэ Лу. Болд чинь ер нь сайдын ажил олигтой хашдаг юм уу. түрүүн бүүр зэвсгийн наймаа хийсэн болж таарч байгаан байна. Саяхан япон хятад хоёрын арлын маргаанд Японы талд байна гэж маш хуумгай мэдэгдэл хийсэн. Ер нь дайн байлдаанд дуртай болж өгвөл оролцчихгээд байдаг хогуу
2013-04-08
Болд:
Хэхэ хэзээ тэгчихвээ хө. Энэ ер нь баллах нөхөр байна. Гадаад хэргийн яаны сайдаар ийм ч хүн байх гэж ямар ч дипломат ёс мэдэхгүй тэр батлан хамгаалахдаа л байж байвал таарсан юм
сэтгэцийн эмгэгтэй нөхөд:
Монгол төрд орж байгаа нөхдүүдийг генийн шинжилгээнд оруулдаг болох хэрэгтэй. Удамд нь хэд хэдэн эрүүл солиотой нь мэдэгдэхгүй хүмүүс байдаг юм гээ биз дээ. Хэдхэн монголчууд бид ЛуБсолд мэтийн мөнгөний төлөө нүдээ ухахаас буцахгүй хүмүүүсээс хурдхан салах хэрэгтэй
2013-04-08
ЗОЛИОС:
ЭНЭ ЛУ.БОЛД ГЭДЭГ НӨХӨР ЕР НЬ ЗҮГЭЭР МЭДЭЭГҮЙ СУУЖ БАЙХ НӨХЦӨЛ БАЙХ УУ. ХЭДЭН ЖИЛ ДАМНАСАН ХЭРЭГ БАЙНА. БАС ТЭР ИХ ОНГОЦЫГ ЗӨӨЖ, ЗАДАЛЖ БАЙХАД ЮУ Ч МЭДЭЭГҮЙ СУУЖ БАЙСАН БАЙХ УУ.. ЭНЭ АСУУДЛАА НУУГААД ӨНГӨРЧИХНӨ, ЭСВЭЛ ДАШДЭЛЭГ МЭТИЙН ХЭДЭН ХҮНИЙГ ЗОЛИОСЛООД ӨӨРӨӨ ҮЛДЧИХ САНААТАЙ ЮУ. ИЙМЭРХҮҮ ТОМ АСУУДЛЫГ МЭДЭЭГҮЙ ӨНГӨРӨХ НЬ Л ХАРИУЦЛАГАТАЙ УЛС ТӨРЧ, САЙДЫН ХУВЬД ТОМ АСУУДАЛ БОЛОХ БУСУУ.. ЭНЭ ЛУ.БОЛДЫГ ХУРДАН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ, ИЧИХ НҮҮРГҮЙ ХОГ ЧИНЬ АХИАД Л НЭГ САЙД ХИЙЖ ХЭРЭГ ТАРЬЦАН ЯВЖ БАЙГАА ЮМ БИШҮҮ
2013-04-08
zozoooo:
evgui medee bn daa harinch
2013-04-08
ёо о:
Дашдэлэг гэж хүн байхгүй бол монгол улс сөнөх гээд байгаамаа даа. Ёо татаачихиймаа
2013-04-08
НИСЭХИЙНХЭН:
ДАШДЭЛЭГ ДАРГАА ТА БОЛ ЦЭРЭГ ЭР ХҮН ЭНЭ МУУСАЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫГ ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ НИСЭХ ХҮЧИН МАНДАХ БОЛТУГАЙ
2013-04-08
иргэн:
АН-ын үл бүтэх нөхдүүдэд яаралтай хариуцлага тооцох цаг иржээ. Шударга л байцгаая л даа.
2013-04-08
ИРГЭН:
БАЙГАА ГАНЦ 1 ХҮНЭЭ ОЛИГТОЙХОН ТЭЖЭЭЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА УЛС ОРОН МАНАЙХААС ӨӨР БАЙНА УУ МОНГОЛЫН АГААРЫН ДОВТОЛГООНООС ХАМГААЛАХ ЦЭРЭГЭЭ ЯАЖ ХӨГЖҮҮЛЭХ ВЭ ҮҮНИЙГ ЯРЬ Л ДАА ХОВ БАЦСАН МУУ МЭДЭЭЛЭЛ ЦАЦАЖ ХООЛ ОЛЖ ИДЭГСЭД
2013-04-08
tsereg:
tegeed dashdelegees uur nisehiin chigleleer beltegegdsen chadaltai general mongold bgaa yum uu
2013-04-08
puu pai:
пүү пай, ямар аймаар гарууд вэ. Хойд солонгосууд тодроод байгаа нь явж явж Лу-тай холбоотой болж таарваа
2013-04-08