Худалдааны чөлөөт бүс дэх Өмнөд Солонгосын эмнэлэг татан буугдлаа
2013-04-08

  Хойд Солонгосын нутаг дэвсгэр дээр орших 2 Солонгосын худалдааны чөлөөт бүс Кесонгкунгдан руу нэвтрэн орох Өмнөд Солонгосчуудын хил хаалттай хэвээр өнөөдөртэй золголоо. Өнөөдөр гэхэд худалдааны чөлөөт бүсэд ажлаа хийсээр байгаа  Өмнөдийн 514 иргэн байгаа ба үдээс хойш гэхэд 39 иргэн, 21 автомашин Хойд Солонгосоос эх орондоо ирэхээр болжээ. Тэдэнтэй хамт худалдааны чөлөөт бүсэд ажилладаг  эмч нар  бүрэн бүрэлдэхүүнээрээ, багаж хэрэгслүүдийг аван буцаж ирэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, зөвхөн Өмнөд Солонгосын ажилчдад зориулан ажилладаг байсан  10 ортой эмнэлгийн салбар татан буугдаж байгаа ба тэд Өмнөдөөс өвчтөнд зориулсан эм, тариа  бусад хэрэгслүүдээ татаж чадахгүй байгаа тул цаашдаа  үйлчилгээ үзүүлж чадахгүй хэмээн үзэж буцан ирж байгаа юм байна.
Өнөөдрийн байдлаар  худалдааны чөлөөт бүсэд ажилладаг Өмнөдийн 6 компани бүрэн зогсоод байгаа ба тэдэнд зориулан банкууд санхүүгийн тусламж үзүүлэхээр ажлаа эхэлжээ.
Shuud.mn
Сонин хачин
itge:
haramsaltai bna
2013-04-08