Томуугийн A(H7N9) вирусээс сэргийлэх арга хэмжээг авч эхэлжээ
2013-04-08

  Хятад улсын зүүн, зүүн өмнөд нутагт гараад байгаа томуугийн A(H7N9) вирусын халдвартай холбогдуулан эрсдлийн төлөв байдал, бэлэн байдал хангах талаар Эрүүл мэндийн яамны ОУЭМД-ын хэрэгжилтийг удирдах зөвлөл, мэргэжлийн зөвлөх багуудын уулзалт болж, холбогдох арга хэмжээ авах талаар мэргэжлийн   байгууллагуудад удирдамж чиглэл өглөө. ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын тушаалаар холбогдох албадын дарга нарт үүрэг чиглэл өгч, бэлэн байдлыг хангах арга хэмжээ авч ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар Хятад улсад томуугийн A(H7N9) вирусын халдвараар өвчилсөн хүний тоо 21, үүнээс хүнд өвчтөн 12, дунд зэрэг 3, нас барсан 6, өвчтөнүүдтэй хавьтал болсон 559 хүнийг хяналтанд авч, ажиглаж байгаа юм байна. Өвчин гарсан мужуудад аюулгүй байдлыг хангах үүднээс тахиа, тэжээмэл шувуудыг устгаж, шувууны мах худалддаг дэлгүүрүүдийг хааж, тархалтыг хязгаарлах, хяналт тогтоох арга хэмжээг эрчимтэй авч байна. Одоогоор өвчилсөн хүмүүс хоорондоо холбоогүй бөгөөд шувуу, шувууны аж ахуй,  худалдаа, тээвэр, мах бүтээгдэхүүнтэй харьцаж байсан байна. Хүнээс хүнд халдварласан гэх тохиодол ажиглагдаагүй, судлаж байгаа аж. П.Наран
Shuud.mn
Сонин хачин