
Их Британийн экс Ерөнхий сайд, Маргарет Тэтчер 87 насандаа таалал төгссөн тухай хэвлэлийн төлөөлөгч нь өчигдөр мэдээлжээ.
Маргарет Тэтчер нь 1959 онд Консерватив намаас нэр дэвшин парламентын гишүүнээр сонгогдож байсан юм.
Тэрбээр 1975 онд Боловсролын сайд байхдаа экс Ерөнхий сайд Эдвард Хэттэй намын даргын сонгуульд өрсөлдөж ялсан бол 1979, 1983, 1987 оны сонгуульд намаа удирдан оролцож, тус тус ялалт байгуулж байсан аж.
Их Британийн экс Ерөнхий сайд, Маргарет Тэтчер нь 1979-1990 онд Их Британийн Консерватив Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан бөгөөд тус улсын түүхэн дэх цорын ганц эмэгтэй Ерөнхий сайд юм.
У.Хаш
СЭТГЭГДЭЛ БИЧИХ