Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн зорилтоо биелүүлл
2011-11-11

 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлын хамгийн том зорилт бол аймгийн хэмжээнд 2000 ажлын байр бий болгох байсан. Тэгвэл Дархан-Уул аймаг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд тавьсан зорилтоо биелүүлжээ. Учир нь өнөөдрийн байдлаар ХХҮХ-т 2011 ажлын байрны захиалга ирсэн байна. Харин 1530 иргэнийг ажлын байранд зуучлаад байгаа тухайгаа мэргэжилтнүүд хэлсэн аж. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр 30 ажлын байр, улсын төсөв, Засгийн газрын хөрөнгө оруулалтаар 70 ажлын байр, ЖДҮДСан болон сумын хөгжлийг дэмжих сангийн хөрөнгөөр 400 ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 600 ажлын байр, хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгөөр 900 ажлын байр буй болов. Гэсэн хэдий ч нийт ажлын байрны 40 орчим хувь нь улирлын чанартай түр ажлын байр. Мөн төрөл бүрийн зээлэнд хамрагдан, төсөл хэрэгжүүлж, жижиг үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэд ерөнхийдөө энэ тоог бөглөж байгаа нь шүүмжлэл дагуулж байна. Ажлын байрыг төр бий болгохдоо гол бус иргэд өөрсдөө төсөл хөтөлбөр санаачилж, зээл авч, ажлын байраа бий болгож хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн зорилтоо биелүүллээ.
Shuud.mn
Сонин хачин