Оросын олигарх агсан Борис Березовскийн гэрээслэл ил болж дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд орлоо. Түүний гэрээслэл “Би Борис Абрамович Березовский. 1946 оны нэгдүгээр сарын 23-нд Москвад төрсөн” хэмээн эхэлж хөрөнгөө эхнэр, охиндоо төдөн хувиар үлдээж байгаа хэмээн үргэлжилж гэр орноо тавилгын хамт бусад хүүхдүүддээ гэж тодорхой дурьдсан байна.
Харин цааш нь удахгүй хэвлэлээр “бөмбөг” тэсрэх мэдээллүүд урсчээ. Өөрийгөө оршуулснаас хойш сарын дараа бүх дэлхий даяар цацагдах мэдээнд захиалгат аллага, Оросын хотуудад үйлдэгдсэн алан хядлага зэрэгт холбоотой улстөрчдийн нэр, дансыг тодорхой дурдсан байна. Өмгөөлөгч нь үнэн зөвөөр мэдээлэх үүрэг хүлээсэн байна.
Тэрээр “Би өөрийн эрүүл саруул ухаанаар, ой санамж хэвийнээр эл гэрээслэлийг үйлдэж байна. Худлаа хуурмаг зүйл хийх шаардлагагүй. Тэртээ тэргүй би хангалттай нүгэл үйлдсэн” хэмээн мэдэгджээ. Түүнчлэн Березовский Екатеринбургийн Нижнеисетскийн оршуулгын газар нойрсохыг хүсч байгаагаа ч дурдсан байна.
Д.Баясаа