Буриадад урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүллээ
2013-04-15

  Хятадад гарсан H7N9 вирус хүнээс хүнд халддаг байх магадлалтай болсон тул манай хойд хөршийн Буриад улсын зохих албан байгууллага урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж байгаа тухай Оросын ИТАР-ТАСС агентлаг мэдээлжээ. Тухайлбал, хоёр улсын хооронд нислэг үйлддэг онгоцны багийн гишүүдэд заавар зөвлөгөө өгч мөн хилийн пункт дээр хяналтын цэгүүд ажиллаж эхэлсэн байна. Хятадын талаас орж ирж байгаа хүн бүрийн халууныг шалгах зэрэг ажлыг хийжээ. Д.Баясаа
Shuud.mn
Сонин хачин