ХААН Банк 12 дахь жилдээ шилдэг банкуудаа тэргүүллээ
2013-04-16

МУ-ын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/-аас хамтран  оны шилдэг  аж ахуйн нэгжүүдийг  шалгаруулан өргөмжилдөг  уламжлалтай.  Компанийн засаглал, татвар төлөлт, шинээр бий болгосон ажлын байр, ашигт ажиллагаа, улс орны хөгжил, ард түмний амьдралд оруулж буй хувь жингээрээ тэргүүлэгч топуудад шагналыг гардуулах ёслол 4-р сарын 15-нд  МҮХАҮТ-д  болж өнгөрлөө.

 

Энэхүү арга хэмжээний хүрээнд тухайн жилдээ гаргасан амжилт, гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийг харгалзан ТОП 5 арилжааны банкыг тодруулдагаас ХААН Банк 12 дахь жилдээ шилдэг банкуудаа манлайлан  ТЭРГҮҮН ТОП БАНК, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ  компаниар  дахин шалгарлаа.

Өнгөрөгч онд ХААН Банк харилцагчиддаа хүргэх банк санхүүгийн үйлчилгээгээ улам ойртуулан салбар нэгжийнхээ тоог 12-оор нэмэгдүүлэн, 50 АТМ-ныг шинээр суурилуулан, үнэнч харилцагчиддаа зориулан “Талархлын баяр 2012”-ыг дахин эхлүүлж, и-биллинг, цахим булан, ₮-карт, Жи-мобайлын хэрэглэгчдэд зориулсан мобайл банк, ухаалаг банк, жолоочийн АТМ зэрэг шинэ бїтээгдэхїїн їйлчилгээг зах зээлд нэвтрїїлсэнээс гадна Юнионпей картыг Монголын зах зээлд нэвтрүүлсэний 4 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ. БНСУ-д тєлєєлєгчийн газартай цорын ганц банкны хувьд Солонгос улсад ажиллаж амьдарч буй Монголчууддаа зориулан Ургацын баярын арга хэмжээг 5 дахь жилдээ, “Хавдрын эсрэг їндэсний аян”-ыг Монгол орон даяар 2 дахь жилдээ зохион байгууллаа.

 

Мөн түүнчлэн банкны найдвартай ажиллагаа, санхүүгийн чадавхийг илэрхийлдэг бүх үзүүлэлтийг ханган ажиллаж, арилжааны банкуудаас улсын төсөвт хамгийн өндөр татварыг бүрдүүлж, МУ-ын эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд урьдын адил хувь нэмрээ оруулан ажиллаж байна. ХААН Банкны 4300 гаруй ажилтнуудын хичээл зүтгэл, 1,8 сая харилцагчдын итгэлийг ийнхүү үнэлж, Тэргүүн Топ банк, нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч Топ Аж Ахуйн Нэгжээр дахин шалгаруулсан байна.

2012 оны хувьд ХААН Банкыг олон улсад нэр хүнд бүхий Евромани сэтгүүлээс Монгол улсын шилдэг банкаар 6 дахь удаагаа, “Өглөөний сонин”-оос явуулсан олон нийтийн санал асуулганд “Хавдрын эсрэг үндэсний аян“-аар нь нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч шилдэг  байгууллагаар, Монголын залуу сэтгүүлчдийн хөгжлийн холбоо, мэдээллийн  chingis.mn  сайтаас хамтран  явуулсан   “Best of Mongolia 2012” санал асуулгаар “Оны шилдэг банк”-аар тус тус шалгаруулж байсан бол ахин нэр хүнд бүхий үндэсний хэмжээний шагналын эзнээр ийнхүү тодорч харилцагчдынхаа итгэлийг баталгаажууллаа.

Shuud.mn
Сонин хачин