Ч.Улаан: Хүний хөгжил сан нэг их наяд төгрөгийн өртэй
Шинэчлэлийн Засгийн газраас долоо хоног бүрийн лхагва гарагт сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлага хийдэг уламлжлал тогтсон. Энэ удаагийн уулзалтад Сангийн сайд Ч.Улаан оролцож, хэвлэлийнхний асуултад хариулж, салбартаа хэрэгжүүлж буй бодлогын талаар товч мэдээлэл өглөө.
.
Тэрбээр ярилцлагын эхэнд хэлэхдээ “Санхүү, төсвийн хүрээнд хийгдэх шинэчлэл бол Засгийн газрын бодлогын суурь асуудлын нэг. Та бүхэн мэдэх байх хөрөнгө мөнгөгүй шинэчлэл, зорилтыг хэрэгжүүлэх боломжгүй. Хэдийгээр хөрөнгө мөнгө туйлын зорилго биш ч гэсэн шинэчлэл хийхэд зайлшгүй хөрөнгө мөнгө шаардлагатай. Тийм учраас хөрөнгө босгоод арвижуулах. Яаж үр дүнтэй зарцуулах вэ. Яаж хуримтлал бий болгох вэ гэдэг нь суурь томоохон асуудал. Сангийн яам Засгийн газрын шинэчлэлийн бодлогын гол үндсэн чиглэл болсон төсөв, санхүүгийн чиглэлийн асуудлыг хариуцаж байна. Манай төсөв, санхүүгийн шинэчлэл бол Сангийн яам, ҮТЕГ,ГЕГ болон аймаг орон нутгийн Төрийн сан, санхүүгийн албадууд бүхэлдээ энэхүү шинэчлэлийг хэрэгжүүлнэ” гэлээ. Шинэчлэлийн Засгийн газар төсвийн тэнцэл 600 тэрбум төгрөгийн алдагдалтай. Төсвийн орлого нэг их наяд 500 тэрбум төгрөг, инфляцийн төвшин 15 хувьд хүрсэн. Төлбөрийн тэнцэл 160 орчим сая ам.долларын алдагдалтай. Хүний хөгжил сан бүхэлдээ 1 их наяд төгрөгийн өртэй. Үйл ажиллагааны тулгамдсан өр төлбөр 700 орчим тэрбум төгрөгийн өртэй хүлээж авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэнэ. Эдийн засгийн онолоор хэлбэл хэт хөөсөн зарлагатай. Зарлагаа даахгүй орлоготой. Бодожтөлөвлөсөн олон арга хэмжээ хэрэгжихгүй тасарсан ийм байдалтай байсан гэдгийг онцоллоо. Тиймээс эрс шинэчлэл хийх шаардлага гарсан байна.
.
Юуны тулд вэ гэхээр нэгдүгээрт, бий болсон нөхцөл байдлыг залруулах ёстой. Хоёрдугаарт, цаашдын хөгжлийн үндэс суурийг тавих ёстой болсон. Шинэчлэлийн үндсэн бодлого нь маш товчоор хэлэхэд төсөв санхүүгийн удирдлагын төвлөрлийг сааруулна. Төсвийн захирагчдын эрх мэдлийг нэмэгдүүлнэ. Эрх захирагчдын эрхийг нэмэгдүүлж байгаа аж. Үүнийг хүмүүс шууд утгаар нь мөнгөө захиран зарцуулах эрх нь нэмэгдэх нь ойлгомжтой. Эрх нэмэгдсэнээр үүрэг ч давхар нэмэгдэж байгаа гэв.
.
Төсөв, орлогоо бүрдүүлэх үүрэг нь зарцуулах эрх, хариуцлага нь нэмэгдэж байгаа юм. Гуравдугаарт олон нийтийн оролцоог төсөв санхүүгийн үйл ажиллагаанд түлхүү оролцуулна гэсэн бодлогоор шинэчлэлийг хийхийг зорьж байгааг дуулгалаа. Тэрбээр “Шинэчлэл хийхэд гурван үндсэн нөхцөл шаардагдана. Нэгдүгээрт, хууль эрх зүйн орчин. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 2010 онд батлагдсан. Бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, хөгжлийн банкны тухай хуулиуд гарсан нь. Энэ бүхнийг цогцоор нь авч үзвэл төсөв санхүүгийн шинэчлэл рүү чиглэсэн эрх зүйн орчин бий болж байгаа гэсэн үг. Өнгөрөгч 4 жилд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа эдгээр хуулийг хэлэлцүүлж батлуулах ажлын хэсгийг ахлаж ажиласан. Энэ үүднээсээ эрх зүйн орчинг бүрдүүлэх ажил эрчимжсэн гэж хэлж болно. Хоёрдугаарт, Шинэчлэлийн хувь заяаг боловсон хүчин шийддэг. Тийм учраас Сангийн яам, Гааль, Татварын бүтцийг боловсронгүй болгох. Чадварлаг боловсон хүчинг бий болгох нь бидний нэг шинэчлэл хийх нөхцлийг бүрдүүлэх хүчин зүйл. Өнгөрсөн найман сарын хугацаанд энэ чиглэлээр ажилласан. Арга барил үйл ажиллагааны сэтгэлгээний өөрчлөлт хийнэ. Шинэчлэл хэд хэдэн бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээрт татвар шинэчлэл. Монгол Улс 2004-2006 онд татварын томоохон шинэячлэ хийсэн. Энэ шинэчлэлийн гол зорилго нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэж байсан. Ингээд Монгол улс татварыг 10 хувьтай болгож тогтоосон. Үүнийг дагаад хөнгөлөлт чөлөөлөлт . Хэрэгжиж эхэлснээс хойш сайжруулах зорилгоор хоёр дахь үе шатны шинэчлэлийг хийх шаардлагатай байна” гэв.
.
Татварын гол ачаа уул уурхай, баялаг руу илүүтэй төвлөрөх. Олон улсын жишигт нийцсэн оновчтой зөв тогтолцоо руу шилжэх зорилготой байна. Үүний хажуугаар жижиг дунд үйлдвэрийг дэмжих, Ажлын байр бий болгох зорилгоор татварын шинэчлэлийг хийнэ. Гуравдугаарт, тусгай сангуудын шинэчлэлийг хийнэ. Монгол Улс 2009 онд анх төсөвт тусгай зорилт хэрэгжүүлэх зорилгоор сан байгуулсан боловч энэ нь гажуудаад сантай болохын төлөөх өрсөлдөөн бий болж манайд 40 орчим сан бий болсон. Сангууд олон болсон уршгаар зохицуулалтгүй, уяалдаа холбоогүй болж эхэлсний хор уршгаар төсвийн хөрөнгийг тарамдаж эхэлсэн. Төсвийн зарлагын 2.3 их наяд төгрөг бий.. Нэг хэсэг сан нь дутагдалтай нэг хэсэг нь илүүдэлтэй болсноос төсвийн удирдлага алдагдсан. Энэ байдлыг өөрчилнэ. Тиймээс хөтөлбөрт суурилсан төсөвт шилжэнэ. Өөрөөр хэлбэл үйл ажиллагааг нь санхүүжилтэй нь уях ёстой юм байна гэдэг хандлагыг ажигласан. Одоогийн байгаа сангуудийг гурав хуваана. Нэг хэсэг нь сангаараа үлдэнэ. Сан бол төсвөөс нэг хэсэг хөрөнгө өгнө.
.
Төсвийн бус эх үүсвэрээс санхүүжина. Сан бол салбар дундын үйл ажиллагаа руу чиглэнэ. Энэхүү сангууд нь биеэ дааж өөрийгөө арвижуулна. Алсдаа бага багаар төсвийн ачааллыг бууруулах юм. Нэг хэсэг сангийг тусгай данс болгоно. Гурав дах хэсгийн санг төсөв рүү оруулна. Яагаад гэхээр төсөв нь бүхэлдээ хөтөлбөрт суурилсан төсөв болно. Ийм байдлаар төсвийн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах шинэчлэл хийнэ. Хамгийн гол асуудал бол орон нутгийн төсвийн шинэчлэл. Орон нутагт орлогоо нэмэгдүүлэх боломжийг нь бүрдүүлнэ. Татварыг хамгийн төвшинд бодож төсвийн орлогод авна. Хэрэв төсвөө хэмнэмэл хурааж авдаг байсныг больж байна. Төсөв ашигтай байвал татаж авдаг байдлыг болиулсан. Ингээд орон нутаг өөрийн бие даасан төсөвтэй болж байгаа гэх мэтчлэн шинэчлэлийн ажил эрчтэй хийгдэж байна гэсэн юм.
Үргэлжлэл бий
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ