
Долоо хоног бүрийн баасан гарагийн өглөө бүрийн 8.20-10.00 цагт болдог “Өглөөний шинэ санаа“ цахим уулзалтад өнөөдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун оролцоно. Уулзалтын үеэр та бүхэн www.zasag.mn/live сайтад холбогдож мэйл, мэссэнжэр, фэйсбүүк, твиттерээр санал хүсэлт болоод асуултаа илгээж, хариулт авах боломжтой юм.
Өмнөх уулзалтуудад Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний сайд М.Сономпил, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Соёл, спорт, аялал, жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл оролцож, иргэдийн санал хүсэлтийг хуваалцаж, тэдний сонирхсон асуултад хариулаад байна.
Д.Цэцэг