Хөгжлийн бэрхшээлтэй иргэд үзэсгэлэн гаргав
2013-04-19

  “Оролцоог бодит болгоё” аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа өчигдөр Тусгаар тогтнолын талбай дээр зохион байгуулагдлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамж, хамгааллын асуудлыг нийт хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын төвд нь байлгаж, тэдний нийгмийн оролцоог бодит болгох зорилгоор “Нэг хүний тус нөгөө хүний амьдралыг өөрчлөх агуу хүчтэй” уриан дор энэхүү арга хэмжээг зохиож байгаа аж. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас  зохиосон уг арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон юм. Үзэсгэлэн худалдааны үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн халамж, даатгал, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд, иргэний бүртгэлийн чиглэлээр төрөөс үзүүлдэг үйлчилгээний талаар холбогдох байгууллагууд мэдээлэл хийж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэн. Мөн энэ үеэр тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс хөгжлийн бэрхшээлтэй зарим иргэдийг авто дром, хөнгөлөлттэй үнээр жолооны курст бүртгэх, урлагийн үзүүлбэр, спортын үзүүлэх сургуулилт, уралдаан тэмцээнийг зохион байгуулав. Тус дүүргээс “Оролцоог бодит болгоё” сарын аяны хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгааллын бодлого-Шинэчлэл” хэлэлцүүлэг явуулах, ХБИ-ийн гар урлал, жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гаргах, тэдний нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар нарийвчилсан судалгаа гаргах, оюутан сурагчдын дунд уран бүтээлийн уралдаан зарлах зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
sdfghjkl;:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v **
2013-04-19