Ц.Даваацэрэнг "Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирлаар томилов

img

  Монгол, Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн зөвлөл өчигдөр хуралджээ. Уг хурлаас “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын үүрэг түр орлон гүйцэтгэгч Ц.Даваацэрэнг ерөнхий захирлаар томилсон шийдвэрийг гаргажээ.  “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг эрүүл мэндийн байдлаас үүдэн өөрийн хүсэлтээр албан ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөлөө өгсөн. Тиймээс Төрийн өмчийн хороо хуралдаж Ч.Ганзоригийг чөлөөлж, оронд нь Ц.Даваацэрэнг үүрэг гүйцэтгэгчээр томилоод байсан билээ. Ц.Даваацэрэн нь уул уурхайн салбарт 20 гаруй жил ажилласан  бөгөөд Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат. Уул уурхайн гавьяат ажилтан, аймгийн заан, чөлөөт бөхийн спортын дэд мастер нэгэн. Тэрээр Бор-Өндөрийн жоншны уурхайн дэд дарга, 1990 оны дунд үеэс Бэрхийн уурхайд дарга, 2000 оны Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга, 2006 онд "Өргөө менежмент" ХХК-ийг байгуулан захирлаар нь ажиллаж, 2009 оноос Ашигт малтмалын газрын Уул уурхай судалгааны хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Дашрамд дурдахад, 1986-1998 он хүртэл Ш.Отгонбилэг агсан “Эрдэнэт” үйлдвэрийг удирдаж байсан. Харин 1998 онд Д.Дорлигжав, 2000 оноос Х.Наранхүү, 2007 оноос Ч.Ганзориг ажиллаж байсан билээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

stuka:
Амжилт хүсье. Хүмүүсээ хүнийг дандаа битгий хардаж байгаач нэгч гэсэн шударга байгаад баярлаж дэмжиж ажиллах бололцоог гаргаж өгч байвал бид өөдөлж улс маань хөгжинө байхдаа. Даваацэрэнг үүнийг ард түмэнд харуулж өгөх ноён нуруутай хүн гэж боддог.
2013-04-22
Unen:
Харахад л мөнгө хүүлэгч царайтай энэ хүнийг ойр дотныхны найзууд нь ар гэрийн асуудалтай хүүхэмсэг гэж ярьдаг юм билээ. ГОК-ыг удирдуулж болж байгаа юм болвуу даа.. Зөвхөн ажлын туршлагаар нь биш ар гэр болон ааш зангаас нь бас судалж байж томилмоор юм аа. Миний Эрдэнэт юу л болоод байна даа...
2013-04-19
zochin:
ÆÈÍÕÝÍÝ ÓÓÐÕÀÉ×ÈÍ Õ¯Í ÇªÂ ÒÎÌÈËÃÎÎ ÁÎËÆÝÝ.ÀÌÆÈËÒ
2013-04-19
Badral:
Davaatseren zahirald huuchin togtoltsoog evdej hemneltiin setgelgeeg bodit ajil bolgoj sanhuugiin hudrelees gargah uilsed amjilt husie.
2013-04-19
Amjilt:
Ajliin anjilt husey
2013-04-19
bayrhurgie:
Ajil bnuu
2013-04-19
атар:
бас л нэг хулгайч гахай л болно биз өөр яадаг вм
2013-04-19