
Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Лос Анжелес Лейкерс багийн лидер Коби Брайант дараачийн улирлаас нааш талбайд гарах боломжгүй болсон. Гэхдээ шилдэг холбон тоглогч Стив Нэш, Сан Антонио Сперс багтай хийх цуврал тоглолтод эргэн ирэх магадлалтай байгаа юм. Баруун өвдөгний шөрмөс болон ташаандаа авсан бэртлийн улмаас тэрбээр улирлын сүүлчийн 8 тоглолтыг өнжсөн билээ.
Багийн ерөнхий менежер Митч Купчак болон Канад эр өөрөө ч плэй оффын эхний шатны тоглолтод оролцох боломжтой хэмээн мэдэгдсэн байна. Энэ тухай Стив Нэш "Эмчилгээ хэрхэн үр дүнгээ өгөхөөс энэ бүхэн шалтгаална. Хэрэв түргэн эдгэж чадвал тоглох боломж улам ихсэх болно" гэжээ.
Туршлагатай холбон тоглогч Стив Нэшийн талаар Митч Купчак "Түүний биеийн байдал сайжирсаар байгаа. Тэр бэлтгэлд огт оролцож чадахгүй байсан бол одоо тодорхой хэмжээний дасгал хийх боломжтой болсон. Бид түүнийг хурдан эдгэж бүрэн бэлтгэлд оролцож эхэлнэ гэж найдаж байгаа" хэмээсэн байна. 39 настай ахмад тоглогч Нэш энэ улиралд нийт 50 тоглолтод оролцож, дунджаар 12.7 оноо, 6.7 ашигтай дамжуулалт өгч байсан юм. Тэрбээр улирлын эхэнд зүүн хөлний гэмтлийн улмаас мөн 24 тоглолтыг өнжсөн билээ.
Ж.Цогтсайхан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ