Баянгол дүүргийн VIII хороонд үйл ажиллагаа явуулдаг "Хан" зочид буудлын доор байдаг саунд биеэ үнэлдэг эмэгтэйчүүдийг БГД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс саатуулан шалгаж байна.
Түүнчлэн Хорооллын эцсийн ТҮЦ-нүүдэд шалгалт хийж, хориглосон цэгт тамхи худалдаалж байсан учир тамхийг нь хурааж, эздийг нь торгох арга хэмжээ авчээ. Нийтдээ есөн ТҮЦ-нд торгууль ногдуулсан байна.
П.Наран