
Өнгөрсөн пүрэв гаригт Турк улсын хуулийн байгууллагынхан улсынхаа зүүн өмнөд, өмнөд хилийн ойролцоох томоохон хотуудаар гэнэтийн шалгалт хийсэн байна.
Энэхүү шалгалт нь тус улсын хилийг хууль бусаар хил зөрчин орж ирэгсдийн эсрэг зохиосон гэнэтийн шалгалт байжээ.
Энэ үеэр нийтдээ хилийн ойролцоох хотуудаас 78 зөвшөөрөлгүйгээр тус улсын хилийг даван орж ирсэн гадаадын иргэдийг баривчилсаны дотор хоёр монгол хүн байсан байна.
Туркийн хууль зүйн яамнаас мэдэгдсэн мэдээллийг Туркийн хэвлэлүүд нийтэлсэн бөгөөд монголын хоёр иргэн хууль бусаар хил давсан гэдгийг баталжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ