О.Насанбурмаа алтан медаль хүртлээ
2013-04-22

Энэтхэгийн нийслэл Нью Дели хотноо энэ сарын 18-нд эхэлсэн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилсээр байна. Насанд хүсэргчдийн эрэгтэйчүүдийн 26, эмэгтэйчүүдийн 25 дах удаагийн Ази тивийн аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнд 19 орны 200 гаруй тамирчин зодоглож байна.  Одоогийн байдлаар манай тамирчид нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр долдугаар байрт бичигджээ. Өнгөрөгч бямба гарагт Монголын баг тамирчдаас эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд залуу тамирчин Б.Номин хүрэл медаль, өчигдөр эмэгтэйчүүдийн 67 кг-д Гавьяат тамирчин О.Насанбурмаа алт, 59 кг-д Т.Мөнхтуяа, 72 кг-д Б.Одончимэг, эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох 120 кг-д Ж.Чулуунбат нар хүрэл медаль хүртсэн амжилттай байна. Өнөөдөр Монголын тамирчдаас 66 кг-д Г.Мандахнаран, 74 кг-д Б.Анхбаяр, 84 кг-д О.Үйтүмэн, 96 кг-ын жинд Д.Хүдэрбулга нар тивийн аваргын дэвжээнд зодоглоно. П.Наран
Shuud.mn
Сонин хачин