“Наадах чинь миний зохиосон дуу ш дээ”
2013-04-22

Бидний дунд олон сайхан уран бүтээлтэй, чадалтай уран бүтээлчид олон байх. Гэсэн хэдий ч тэд бусад шигээ “Минийх” гэж цээжээ дэлддэггүй, өөрийн хийж бүтээснээ сурталчилдаггүй байх нь бишгүй. Хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржийг бид “Улаанбаатарын үдэш”, “Нандин эрдэнэ”, “Зөвхөн тэр хайрандаа” зэрэг дуугаар мэдэх ч түүнийг анхны тоглолтоо хийхэд нь л Соёлын тэргүүний ажилтан гэдгийг нь олж харж, гайхшрах билээ. Түүнтэй адил бас нэгэн “бүрэг” хүн удахгүй тоглолтоо хийх гэж байгаа нь “Харанга”-ын Я.Одсүрэн. . Ямартаа л 1977 онд цэрэгт байхад нь цуг алба хааж байсан нэгэн цэрэг нь  “Хүжийн гал” дууг өөрт нь сайрхаж яриад байх юм гэнэ. Энэ дууны бадгуудын эхний үсгийг нийлүүлэхээр “ХУЛАН” гэж бүсгүйн нэр тодрох ба дурлаж хайрласан бүсгүйдээ зориулсан энэ дууныхаа сайхныг бусдын амнаас сонсон урамшихдаа “Наадах чинь миний зохиосон дуу ш дээ” гэж хэлж чадахгүй, дэмий хэлээ хазаад суусан гэдэг. Сүүлд нь бусад цэргүүд нь “Манай Оогийгийн дуу ш дээ” гэж хэлж “аварч” байсан гэдэг. . Энэхүү дууг “Харанга”-ыг хамтран байгуулж байсан Ц.Энхманлай дуулсан ба бие даасан цомогт нь орсон байдаг аж. 1980-аад оны залуусын дунд хит болж байсан энэхүү дуу Я.Одсүрэнгийн 17, 18-нд UB Palace-ийн концертын их танхимд болох “Оогий Харангатайгаа, гитартайгаа, найзуудтайгаа” тоглолтонд дуулагдах гэнэ.
Shuud.mn
Сонин хачин
zenzeg:
ooroo arai arxidaj baigaa um bish biz dee
2013-04-22
zezeg:
cain bain aria arxi chin bisc bizde zarain conin xaragdlaa uuchlaarai caixan uran buteelch xun eruul uxaanar uran buteele xiix goe xaragddag
2013-04-22
zenzeg:
ooroo arai arxidaj baigaa um bish biz dee