Бен Ладены туслахыг бүх насаар нь хорино
2013-04-24

  Нью-Йорк хотын тойргийн шүүх нэг номерын алан хядагч Осама бен Ладены нарийн бичгийн дарга буюу туслах нь байсан Вадих эль-Хейжид бүх насаар нь хорих ялыг дахин ногдуулжээ. Ливан гаралтай Вадих эль-Хейж 52 настай. Кени, Танзан дахь АНУ-ын Элчин сайдын яамыг 1998 онд дэлбэлсэн дөрвөн алан хядагчийн нэг хэмээн буруутгагдан 2001 онд давж заалдах эрхгүйгээр насаар нь хорих ял ногдуулсан. Түүний өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх авч хэлэлцэн ногдуулсан ялыг эргэн хэлэлцжээ. Шүүх Хейжийг “шийдсэн алан хядагч” мөн гэм буруугаа хүлээж байгаа ямар ч шинж тэмдэггүй. Хэрвээ эрх чөлөөтэй болбол алан хядах үйл ажиллагаанд эргэн оролцоно гэж үзсэн байна. Д.Баясаа
Shuud.mn
Сонин хачин