Тина Тернер Швейцарийн иргэний паспорт авчээ

img

  Америкийн дуучин Тина Тернер өнгөрөгч даваа гаригт Швейцарийн иргэншилтэй болсныг Цюрихийн “Blick” сонин мэдээлжээ. Тэрбээр 1995 оноос эхлэн тус улсад амьдарч байгаа юм. Иргэншил авахын тулд дуучин герман хэл сурах шаардлагатай болсон тул гэрийн багш авч суралцсан байна. Тернер нэгэнт иргэншил авсан тул хөгжмийн продюсер Эврин Бахтай гэрлэх хуримын ёслолдоо шуурхайлан орсон гэнэ. Тэрбээр өөрөөс нь 16 насаар дүү Бахтай 1990 оноос эхлэн хамт амьдарч байгаа юм. Д.Баясаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Mash gaikhamshigtai duuchin shvv, az jargaltai amidraasai
2013-04-26
zochin:
zovsonii etsest jarganaa gej unen shuu,bid 2neg hotod amidarch bga yum bna
2013-04-26
1231:
aguu duuchin daa urt naslaarai
2013-04-25