Жет Ли 50 насыг зооглоно

Жүжигчин Жет Ли Хятадын “Жанжин” кинонд тоглохдоо 100 сая юанийн /13 сая ам.доллар/ гэрээ хийсэн нь тус улсын киноны түүхэнд байгаагүй өндөр үнэ байсан бөлгөө. Өмнө нь тэрбээр “Баатар” кинонд тоглохоор 70 сая юанийн (9 сая ам.доллар) гэрээ хийж, Хятадын хамгийн өндөр үнэтэй жүжигчин болж байжээ. “Жанжин” киноны найруулагч Питер Чан “Жет Ли бол дэлхийд танигдсан хүн. Тиймээс киноныхоо нэрийн хуудас болгохоор түүнтэй гэрээ хийсэн” хэмээн тайлбарласан байна. Уг кино 40 сая ам.долларын өртөгтэй байсан бөгөөд энэ мөнгөний талаас илүү хувь нь жүжигчдийн цалин байжээ.
Түүхэн сэдэвтэй олон кинонд баатарлаг дайчин эрсийн дүрийг бүтээсэн Жет Ли Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжин Болдог толгой дээрх Чингис хааны хөшөөний эргэн тойронд босох 9999 морьт цэргийн нэгэнд өөрийнхөө дүрийг мөнхлөхөөр 5000 ам.доллар төлж захиалгаа өгсөн гэдэг.
.
Эх сурвалж: ТВ7хоног
СЭТГЭГДЭЛ БИЧИХ