Сонгинохайрхан дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй иргэд анх удаа зөвлөлдлөө
2013-04-26

  Ирэх сарын эхээр Улаанбаатар хотноо “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгааллын бодлого, шинэчлэл” сэдэвт үндэсний чуулган болох гэж байна.Энэ хүрээнд СХД-ийн засаг даргын тамгын газар, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийнхэн хамтран дүүргийнхээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд анхдугаар зөвөлгөөнийг зохион байгууллаа. Нийслэлийн хамгийн олон хүн амтай СХД-т 7 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа гэх судалгаа гараад байна. Тэдний хувьд тулгамдаж асуудал олон. Наандаж л оёж хатгадаг гэхчлэнгээр гарын ур дүй сайтай нэг нь хийсэн зүйлээ зарж борлуулах боломж байдаггүй. Энэ мэт олон асуудлыг шинэчлэлийн засгийн газар анхааралдаа авч, бодлого чиглэлдээ тусгаж өгөөч гэж хүсч байсан иргэн олон байлаа. Дүүргийн засаг даргын тамгын газар болоод нийгмийн халамж үйлчилгээний газрынхан хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ бодит туслалцаг бий болгохоор олон ажлыг төлөвжээ. Гэхдээ энэ бүхнээс урьтаж халамжийн хэтсийн ажилтнууд өрхөөр явж, иргэн бүртэй биечлэн уулзаж эхэлсэн байна. Ингэснээр дүүргийн хэмжээнд байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хичнээн нь насанд хүрсэн, тэд юу хийж чаддаг, цаашдаа юу хйих сонирхолтой байгаа, ямар дэмжлэг туслалцаа хэрэгтэй гээд нэг бүрчлэн судалгаа мэдээлэлтэй болохоор ажиллаж байгаа юм байна. Үүний үр дүнд СХД-ийн хэмжээний мэдээллийн сангаа шинэчилж, бүрдүүлж эхэлсэн юм. Нэмээд мэдээлэл болгон хэлэхэд СХД-т хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дунд анх удаа чуулган зохиогдож байгаа учраас иргэд болоод холбогдох төрийн бус байгууллагууд ч идэхтэй оролцжээ. Мөн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг зөвөлгөөнд оролцож, хууль санаачлагчдын хувьд иргэн таны санал юу юунаас илүү чухал. Тиймээс чуулгандаа идэвхитэй оролцож, тулгамдаж байгаа асуудлаа ний нуугүй ярилцах хэрэгтэй гэдгийг захиж хэлсэн юм.   Б.Хулан
Shuud.mn
Сонин хачин
Pkxny:
Зөвлөгөөн "Найрамдал" төвд сайхан болсоон. Зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжүүд үндэсний чуулганд хэлэлцэгдээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө гэсэн олон сайхан шийдвэрүүд гарна гэдэгт итгэлтэй байнаа.
2013-04-30
иргэн:
СХД-н "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих нь" сэдэвт анхдугаар зөлөгөөн амжилттай болсон оролцсон төлөөлөгч нар сэтгэл өндөр олон олон асуудалаа хэлэлцэн ярилцаж үндэсний чуулгандаа хүргүүлэхээр зөвлөмж гаргасан байгаа.
2013-04-26