Төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон хэргийг хаалаа
Төрийн эрхийг хууль бусаар хуйвалдан эргүүлж авахыг санаархсан хэргээр сэжигтнээр татагдсан кино найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Г.Бадамрагчаад холбогдох хэргийг прокурорын хяналтын шатанд хэрэгсэхгүй болгожээ.
Уг хэргийг ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын орлогч Ё.Сагсайд хянагдах явцдаа гурван удаа мөрдөн байцаалтад буцсан юм. Харин энэ сарын эхээр хяналтад очсон бөгөөд Ё.Сагсайгийн оронд томилогдсон Ц.Батболдын хяналтад ирээд шалгагдсанаар нотлох баримт бүрдээгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр уг хэрэг хаагдсан байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ