Грек 15 мянган төрийн албан хаагчийг хална
2013-04-29

  Ирэх оны сүүлч гэхэд төрийн 15 мянган албан хаагчийг цомхотгох  хуулийг тус улсын парламент дэмжжээ. Энэ шинэчлэл нь  олон улсын санхүүгийн байгууллагаас хоёр тэрбум ам.доллар тусламжаар авсан хүрээнд хийгдэж байгаа аж. Шинэ хуулиар төрийн албанд насаар нь байлгах гэх мэт “хөөсөн хүнд суртлыг”  үгүй болгосон байна. Хууль баталмагц Грекийн парламентын байрны гадаа эсэргүүцлийн жагсаал болжээ. Юуны өмнө сахилга батгүй албан хаагчдыг эхний ээлжинд чөлөөлөх аж. Шинэ хууль төрийн албыг цомхон чадварлаг бүтэцтэй байхыг эрхэм болгожээ. Д.Баясаа
Shuud.mn
Сонин хачин