Таван мянган еврогийн чек гардуулав
2013-04-29

  Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд, Гадаад хэргийн сайд ноён Мирослав Лайчак тэргүүнтэй төлөөлөгчид өнөөдөр ШУТИС-д зочиллоо. Хүндэт зочдыг ШУТИС-ийн ректор Т.Батбаяр, тэргүүн проректор Д.Батчулуун, сургалтын проректор Я.Наранцэцэг болон бүрэлдэхүүн сургуулийн захирлууд хүлээн авч уулзсан. Энэ үеэр ШУТИС-ийн Математикийн сургуульд лабораторийн тоног төхөөрөмж авахад нь зориулж таван мянган еврогийн чек гардуулсан юм. Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд, гадаад хэргийн сайд ноён Мирослав Лайчак “Өнөөдөр биднийг хүлээн авч уулзаж байгаа та бүхэнд талархаж байгаагаа хэлмээр байна. Монгол Улс болон Бүгд Найрамдах Словак Улс олон жилийн найрамдалт харилцаатай. Мөн олон зуун монгол оюутан манай улсад ирж суралцаад өөрийн орны хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож байна. Өнөөдөр Бүгд Найрамдах Словак Улсын их сургуульд монголын 12 оюутан суралцаж байна. Энэ тоо цаашид улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна" Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин
qwertyu:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-04-29