Өнөөдөр олон улсын бүжгийн өдөр
2013-04-29

  Өнөөдөр олон улсын бүжгийн өдөр тохиож байна. 1982 оноос Францын балетмейстер, шинэтгэгч, бүжгийн урлагийн онолч Жан Жорж Новерын төрсөн өдрөөр ЮНЕСКО-гийн театрын олон улсын хүрээлэнгийн дэргэдэх олон улсын бүжгийн хорооны шийдвэрийн дагуу Олон улсын бүжгийн өдрийг тэмдэглэж иржээ. Мөн энэ өдөр “Балетын Бенуа” шагнал гардуулах ёслол болдог юм. 1991 онд  Бүжгийн зүтгэлтнүүдийн олон улсын холбоо уг шагналыг бий болгосон аж. Б.Сайнаа
Shuud.mn
Сонин хачин