Японы эцэг эхчүүдийн туршлагаас суралцаж байна
2013-04-30

  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Хөгжил хамгааллын бодлого-шинэчлэл” Үндэсний чуулганыг угтаж “Оролцоог бодит болгоё” уриан дор сарын ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш  дүүрэн” хөтөлбөрийн Хан-Уул дүүргийн хорооноос  энэ  өдрүүдэд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөдөлгөөн засалтай хослон боловсрол олгох чиглэлээр ажилладаг Японы эцэг эхчүүдийн холбоо “Нинжин сан” ТББ-тай хамтран саажилтай хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүд болон өрхийн эмч, цэцэрлэгийн багш, арга зүйч нарт зориулсан сургалтыг зохион байгуулж байна. Японы “Нинжин сан” төрийн бус байгууллагынхан энэ удаа хөдөлгөөн засалч, ортопедич, хүүхдийн эмч, согог засалч, хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй хүүхдэд тэргэнцэр угсарч, тухайн хүүхдэд тааруулдаг техникч мөн Үмэмүра Рё гэдэг хөдөлгөөний саажилттай охин зэрэг найман хүний бүрэлдэхүүнтэй иржээ. Тус  байгууллагын гол зорилго нь хөгжлийн бэрхшээлийг эрт үед хүүхдийг нярай байхад нь оношлоход чиглэгддэг. Хүүхдийн нас бага байх тусам хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж эмчлэх нь тухайн хүүхдийг сэргээн засахад илүү дөхөмтэй байдаг байна. “Нинжин сан” төрийн бус байгууллагынхан анх хэрхэн байгуулагдаж байсан болон ямар саад бэрхшээлийг даван төр засгийн зүгээс дэмжэг авах болсон хийгээд өнөөгийн өндөрлөгт хэрхэн хүрсэн туршлагаасаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдэд дэлгэрэнгүй танилцуулжээ. Хөдөлгөөний бэрхшээлтэй Үмэмүрэ Рё бүсгүй өөрийн амьдралынхаа тухай болон Япон оронд хөгжлийн бэрхшээлтэй хүнд төр засгийн зүгээс хэрхэн анхаарч тэдгээр иргэдийг бие даан амьдрахад ямар тусламж үйлчилгээ үзүүлдэг талаар дэлгэрэнгүй ярьсан байна. Сургалтын дараа тус дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийж, эцэг эхчүүдэд асаргаа сувилгааны талаар заавар зөвлөгөө өгчээ . Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хийх юмаа олж ядах юм даа
2013-04-30