Гурван талт хэлэлцээр байгууллаа
2013-05-01

  Эрчим хүчний яам, Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо, Эрчим хүчний салбарын эздийн төлөөлөл “Эрчим хүчний салбарын 2013-2014 оны хамтын хэлэлцээрийг өнөөдөр байгуулж, гарын үсэг зурлаа. Төлөөлөгчдийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны дарга С.Ганболд, Эрчим хүчний ассоциацийн ерөнхий нарийн бичгийн дарга Г.Пүрэвдорж нар ахалж явууллаа. Энэхүү хэлэлцээр нь Эрчим хүчний яам шинээр зохион байгуулагдсанаас хойш хийгдэж байгаа эхний хэлэлцээр юм. Хэлэлцээрт ажилтнуудын хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс, ажилтнуудын мэргэжил боловсрол, нийгмийн асуудал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, ҮЭ-ийн эрхийг хангах болон хэлэлцээрийг биелүүлэх асуудлаар 8 бүлэг 69 зүйл оржээ. Энэ жилийн хэлэлцээрт зарим томоохон эрчим хүчний байгууллагуудын зэрэглэл дээшилсэн төдийгүй хэлэлцээрт байгууллагууд бүтээмжээ нэмэгдүүлэн, ашигтай ажиллаж, зардлаа хэмнэн эдийн засгийн боломжоо сайжруулсан тохиолдолд тухайн зэрэглэл дэх цаг зэргийн тарифаас дээгүүр цалин олгох боломжийг нээж өгсөн төдийгүй ажилтнуудад олгох мөнгөн олговоруудыг үндсэн цалингаас нь тооцож олгодог байсныг дундаж цалингаас нь тооцож олгохоор өөрчилжээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин