
"Хүчит шонхор" захын хашаан дотор "Prius" маркийн автомашины жолооч явган зорчигчийг "Starex" маркийн автомашинтай хавсарч мөргөн амь насыг нь хохироосон хэрэг өнөөдөр 14.00 цагийн үед гарсан байна. Жолоочийн ярьж байгаагаар “Хажуугийн суудалдаа хүүхдээ авч явж байсан. Гэтэл хүүхэд өвөр рүү нь гарч ирж сандаргаад түүнийг түлхэх гэж байгаад хаазаа гишгээд явган зорчигчийг мөргөсөн” гэжээ.
Манай жолооч нар хүүхдээ өвөр дээрээ суулгаад жолоо барьж явдаг. Эсвэл зориулалтын суудалгүйгээр тээвэрлэж явдаг нь осол аваар гаргахад нөлөөлж байгааг Замын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ