Ард түмнээ төртэй холбох гүүр нь болно
2013-05-02

  Цахим хэрэглэгчдийн дуу хоолой санал санаачлагыг төрд хүргэх зорилгоор WWW.ZINDAA.MN болон “ONLINE PR AGENCY”-аас Онлайн Парламентын төлөөлөгчдийг сонгох санал хураалтыг өнгөрсөн хугацаанд явуулсан билээ. Санал хураалтад нийт 599 хүн нэр дэвшиж 103093 хүн санал өгсөнөөс 33 хүн Онлайн Парламентын төлөөлөгчөөр сонгогдсон байна. . Тухайлбал Олимпийн аварга Н.Түвшинбаяр Булган аймгийн Онлайн төлөөлөгчөөр сонгогдоод байгаа бол “Номин талст” хамтлагийн дуучин Д.Хаянхярваа, BTV телевизийн захирал Г.Баянжаргал, Иргэдийн Шударга Шүүх ТББ-ийн тэргүүн Х.Бат-Ялалт зэрэг олны танил хүмүүс нутаг нутгийнхаа онлайн төлөөлөгчөөр тус тус сонгогджээ. Мөн гадаадад суугаа Монголчууд маань өөр өөрсдийнхөө Онлайн төлөөлөгчөө сонгожээ. . Тэгвэл өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хорооны дугуй зааланд онлайн парламентын анхны хуралдаан эхэлсэн юм. Хурлыг нээж WWW.ZINDAA.MN сайтын Ерөнхий захирал Ц.Чулуунзагд үг хэлсэн юм. Онлайн төлөөлөгчдийн хуралд УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон тус төслийн зохицуулагч Б.Оюунгэрэл нар уригдан ирж сонгогдсон гишүүдэд хандан өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Ийнхүү Онлайн парламентын гишүүдийн анхны хуралдаан эхэллээ. Иргэдийн зүгээс Онлайн парламентад хандаж дараах саналуудыг голчлон ирүүлжээ. . МУ-ын Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулинд зарим өөрчлөлт оруулах тухай , Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэдийн эрх, нийгмийн хамгааллын асуудал, Хэвлэлийн эрх чөлөөний асуудал, МУ-ын цахилгаан эрчим хүчний нэгдсэн бодлого, Хүн амын хүнсний аюулгүй байдал, Ултөрийн намуудын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Улаанбаатар хотын түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол зэрэг 18 асуудлыг тэднээр хэлэлцүүлэхээр ирүүлсэн байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Онлайн парламент гарцын улстөр юм -Онлайн парламентын ач буянаар нийгмийн төлөө зүтгэх сэтгэлтэй бас гарц, арга замыг нь мэдэж байгаа мэдлэгтэй боловсролтой олон сайхан залуучуудад боломж бий болж хүмүүст танигддаг. Тэгэхгүй хуц, ухна тавьсан юм шиг хэдэн нөхдүүд ээлжлээд гардаг зүйл байж болохгүй. Монголд өндөр мэдлэг, чадвартай олон залуучууд байгаа. Хоёрдугаарт өнөөдөр төр засагт байгаа сайд дарга нар Монгол орноо хөгжүүлье гэдэг сайхан сэтгэл гаргаад олон шийдвэрүүдийг гаргаж байхад Онлайн парламентаас өөр олон шийдлүүдийг гаргадаг гарцын улстөр юм. Ийм шийдлүүдийг өнөөдрийн засаг төртэй зэрэгцүүлснээр Монголчууд хожно. Яагаад бид өнөөдөр нэг газраа эргэлдээд гацаад байгаа юм бэ. Энэ болгонд олон сайхан залуучуудаа адилхан шийдвэр гаргах түвшинд оролцуулж байгаа байдлаар оюуны уралдаан зохион байгуулъя гэдэг нь онлайн парламентын үндсэн санаа юм. . Европын холбооны онлайн төлөөлөгч Г.Билгүүн: Хилийн чанад дахь иргэд рүүгээ чиглэсэн бодлого бариасай -Юуны өмнө онлайн парламентын гишүүн болсонд баяр хүргэе? Хэзээ эх орондоо ирэв? -Баярлалаа. Хилийн чанадад нийтдээ 107 мянган Монголчууд байдаг гэсэн тоо баримт байдаг. Миний бодлоор хараар ажиллаж байгаа Монголчуудаа оролцуулбал нийтдээ 200-аад мянган Монголчууд байгаа гэж ойлгодог. Түүнээс 32 мянга нь европ тивд байдаг гэсэн судалгаа бий. Онлайн парламентын сонгуульд 6000 гаруй хүмүүс идэвхитэй санал өгсөн байдаг. Тэндээс нь би одоогийн байдлаар хамгийн өндөр санал аваад гарч ирсэн. Би 2000-2009 оны хооронд ХБНГ улсын Берлин хотод арван жилээ төгсөөд дараагаар нь тэнд их сургуулиа медиа чиглэлээр төгссөн. Тэндээ ажиллаж амьдарч байгаад эх орондоо ирсэн.  . -Цаашид хэрхэн ажиллах вэ? -Миний хувьд эхний ээлжинд нэг асуудал дээр байр сууриа илэрхийлж ажиллана. Маш олон залуучууд гадаадад ажиллаж амьдарч байгаа. Тэдэнд хандсан нийгэм, улстөрийн бодлого гэж байдаггүйгээс тэд нар маань сургуулиа төгсчихөөд ирэх боломжгүй болдог. Ихэвчлэн тэндээ үлддэг. Бусад улс орнуудад бол хилийн чанад дахь иргэддээ чиглүүлсэн нийгэм, улстөрийн бодлого гэж байдаг. Энэ бодлогыг өнөөгийн Засгийн газар хэрэгжүүлэх боломжтой. Тиймээс энэхүү байр сууриа онлайн парламентын тэргүүлэх чиглэлийн үүрэг болгоно гэж бодож байгаа. . БЗД-ийн онлайн төлөөлөгч А.Хаянхярваа: Ард түмнээ төртэй холбох гүүр нь болно -Юуны өмнө надад саналаа өгсөн нийт онлайн хэрэглэгчиддээ баярлалаа. Нэгэнт БЗД-ийнхээ иргэдтэйгээ хамтарч ажиллана гэж амласан учраас та нарынхаа гүүр нь болно гэж хэлснийхээ дагуу сонголтыг хүлээн авч та нарынхаа төлөө ажиллана. . -БЗД-ийн хувьд онлайн парламентад хэлэлцүүлэх асуудлууд олон бий юу? -Манай Баянзүрх дүүрэг нийслэлийн хамгийн том дүүрэг. Төвлөрөл ихтэй, хамгийн том гэр хороололтой. Гэр хороолол байна гэдэг нь тэнд маш том асуудал байна гэсэн үг. Тог цахилгааны асуудал, гэр хорооллыг барилгажуулах гээд яригдаад явж байгаа асуудлууд дээр санаа тавьж, гэр хороололд хийгдэх ажлуудын хурдыг нь нэмэгдүүлэх, иргэдийн дуу хоолойг онлайнаар дамжуулж тухайн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, төлөөлөгч нарт хүргүүлэх ажлуудыг хийнэ.  . -Таны хувьд өмнө нь МАН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байсан. Онлайн парламентад намын оролцоо байхгүй биз дээ? -Анхнаасаа намын байр суурьнаас сонгогдоогүй. Тийм учраас залуучууд, ард түмнийхээ төлөөлөл болон ажиллах зорилт тавьж байгаа. Ер нь бол онлайн парламент аль ч улс оронд байх ёстой. Нэг ёсондоо сүүдрийн Засгийн газрын үүрэг гүйцэтгэх ард иргэдийн төртэй холбох гүүр нь болно.  . Налайх дүүргийн онлайн төлөөлөгч Х.Бат-Ялалт: Засаглалыг цахим хэлбэрт оруулах нь үр дүнтэй -Онлайн парламентын төлөөлөгчөөр сонгогдлоо. Цаашдын ажлын төлөвлөгөө гарч байх шиг байна. Таны хувьд ямар асуудлуудыг голчлон анхаарч ажиллах вэ? -Ард иргэдээс оруулж ирсэн саналууд дээр үндэслээд цаашид хийх ажлуудаа тодорхойлно. Миний хувьд УИХ-тай их хамааралтай ажиллана гэж бодож байна. УИХ дээр хэлэлцэгдэж байгаа төслүүд дээр мэргэжлийн зүгээс ард иргэдийн зүгээс үгийг нь дамжуулах, хууль санаачлах эрх бүхий хүмүүст ард нийтийн саналыг өргөн хэлбэрээр тусгуулах шаардлага хүргэхэд өндөр ач холбогдол өгч ажиллана. Онлайн парламент маань цаашдаа улстөржихгүй, шийдвэрлэвэл зохих асуудлуудыг шийдвэрлэх гарц гаргалгаануудыг шийддэг шат дамжлаг нь байгаасай гэж хүсч байгаа. Ер нь засаглалыг цахим хэлбэрт оруулах нь үр дүнтэй. Цаг цаас гарздахгүй. -Иргэдээс ирүүлсэн санал дотор олон шинэлэг хэрэгжих боломжтой асуудлууд орсон байна. Таны зүгээс ямар санал оруулах вэ? -Өнөөдөр хамгийн түрүүнд оруулахаар нэг санал бэлдээд ирсэн байна. Монгол улсад байдаг мөртлөө ог хэрэглэж үзээгүй хуулиуд маш олон байдаг байхгүй юу. . -Жишээ нь ямар ямар хуулиуд? -Ард нийтийн санал асуулгын тухай хууль гээд 1995 онд батлагдсан хуулийг нэг удаа хэрэглэж үзэх тухай санал оруулах гэж байна. Энэ тухай онлайн парламент дээрээ хэлэлцээд цаашид өргөн барих ажлуудыг явуулна. Тэгэхгүй бол өнөөдөр нийгэмд цацагдаад байгаа мэдээллүүд хэр үнэн бодитой эсэх нь тодорхойгүй байна гэх зэрэг хангалттай үндэслэлүүд байна. Иймэрхүү байдлаар санал санаачлага гаргаад үзье гэсэн байр суурьтай байгаа. Эх сурвалж: chuhal.mn
Shuud.mn
Сонин хачин
зочин:
хэлдэг, ярьдаг, амаа хөдөлгөдөг улсууд олон болж байнаа, одоо больёо юм хиймээр байна, бөөн дарга болох гэсэн хэнээтэй улсууд
2013-05-02
zochin:
Ta nar yum bolgond uursdiiguu tavihaa boli On Line yum bol gadaad dotoodod baidag uur uzel bodoltoi zaluusiig songomoor bna yum l bol ocher bolohoor umnu irchihsen baidag ajilgui avgai nar shig
2013-05-02