Хөдөө аж ахуйн салбарт үйлдвэр байгуулахад хамтарна

img

  Монгол Улсад албан ёсоор айлчилж, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хуралд оролцсон Бүгд Найрамдах Чех Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд Карел Шварценбергтай Гадаад харилцааны сайд Л.Болд уулзаж, хоёр талын харилцааны болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар хэлэлцээ хийв. Талууд Монгол, Чехийн харилцааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд Чехэд төгссөн монгол оюутнуудын хувь нэмэр чухал болохыг онцлон, Монгол Улсын хөдөө аж ахуй, уул уурхай, усны менежмент зэрэг салбарт үйлдвэр байгуулах буюу төсөл хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Энэ зорилгоор хоёр талын хувийн хэвшил хоорондын харилцааг эрчимжүүлэн, бизнес төлөөлөгчдийн солилцоог хөхиүлэн дэмжихийн чухлыг мөн тэмдэглэлээ. Тэрбээр дагалдан ирсэн 20 гаруй бизнес эрхлэгчдийнхээ хамт Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимд болсон “Чехийн өдөр”-ийн нээлтийн ажиллагаанд оролцлоо хэмээн ГХЯ-наас мэдээллээ.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

цфужэнгшү:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛД ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-05-02