
Хаврын энэ өдрүүдэд хаа сайгүй бяцхан сурагчид эрдмийн баяраа тэмдэглэж, сурч мэдсэнээ ээж, аав, багш нартаа тайлагнаж байна. НИТХ-ын Тэргүүлэгч Л.Сайнтөгс өчигдөр СХД-ийн бяцхан төгсөгчдийн эрдмийн баярт оролцон, 130 сурагчдад гарын бэлэг гардууллаа. Есдүгээр сарын 1-нд аав ээжээрээ хөтлүүлэн, эрдмийн гараагаа эхэлж байсан зургаан настнууд маань сурсан эрдмээ танилцуулж, урлагийн тоглолт, дуу хуураар дүүрэн эрдмийн баяраа тэмдэглэлээ.
Б.Сайнаа