Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодрууллаа
МАН-ынхан Бага хурал өчигдөр болж дуусч, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулсан юм. Тэгвэл өнөөдөр 14.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн хурал хийж, нэр дэвшигчээ зарлана.
Эх сурвалжийн мэдээллээр, тус намын Бага хурлаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол нарын дөрвөн хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр өрсөлдүүлсэн байна.
Тодруулбал, санал хураалтаар МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар тус бүр 41 хувийн саналаар тэнцэж, дахин санал хураалт явуулжээ.
Гэтэл хоёр гишүүн хоёр дахь санал асуулгад тус бүр 113 хүний саналаар дахин тэнцсэн тул /227 төлөөлөгч санал өгснөөс нэг саналыг хүчингүйд тооцсон/ Бага хурлын гишүүдийн дунд гурав дахиа санал хураасан юм. Гурав дахь санал хураалт дуусахад, 226 төлөөлөгчийн 117 нь Б.Бат-Эрдэнийг дэмжсэнээр тэрбээр МАН-ын дарга Ө.Энхтүвшингээс есөн саналын илүүгээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй болсон аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ