Мах, гурилын үнэ буурсан гэв
2011-11-14

Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг 9-ний өдрийн байдлаар  10 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.2 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.6 хувиар тус тус буурчээ. Махны дундаж үнэ: 10 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 1.3-1.4 хувь, үхрийн махны үнэ 0.4-0.5 хувь, адууны махны үнэ 3.8 хувь, ямааны махны үнэ 1.4 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 0.9-1.2 хувь, үхрийн махны үнэ 1.4-1.9 хувь, адууны махны үнэ 2.8 хувь, ямааны махны үнэ 1.2 хувиар буурсан байна. 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 4075 төгрөг, үхрийн мах /ястай/ – 4650 төгрөг, ямааны мах - 3220 төгрөг, адууны мах – 3500 төгрөг, хонины цул мах – 4217 төгрөг, үхрийн цул мах – 5225 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Гурилын үнэ:   10 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ий задгай дээд гурилын үнэ 1.3 хувь, задгай 1-р зэргийн гурил 1.6 хувь, савласан дээдийн дээд гурилын үнэ 0.9 хувь, дээд гурилын үнэ 3.7 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 1.8 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 2.8 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ий задгай дээдийн дээд гурилын үнэ 0.9 хувь, дээд гурилын үнэ 3.7 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 1.3 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 3.3 хувиар буурсан байна.    
Shuud.mn
Сонин хачин
дундаж гэж сонссон уу, энэ үгний утгыг ЕБС-ийн бага ангид заадаг юм. тэнэг ээ хэ хэ
2012-01-03
Монгол улсад дэлхийн бусад улстай харьцуулахад хамгийн хямдхан, амттай мах идэж байгаа шүү дээ
2012-01-03
чиний орсон зах, ажиглалт хийсэн зах, дэлгүүр гээд ялгаа гарна шүү дээ.
2012-01-03
odoo yaay gehev dee ene niigemdee zohitsood l yvahaas
2011-11-15
40-50 сая малтай л гэнэ Байж байгаа царай нь.Хятадуудын доодохийг долоосон хогийн авилгачид,эрлийз хурлийзаар дүүрсэн төр засгийг яана даа.
2011-11-14
Битгий худлаа шаагаад байгаач. Үнэ буураагүй л байна худлаа гэвэл зах дээр гараад үз. Ястай хонний мах 4300, үхрийн мах, 5000-5500 гж байгаа. Монгол хүн шиг яс чанаж шөлөөр гэдсээ дүүргэдэг ард түмэн хаа ч байхгүй (ясны шөл муухай бишээ гэхдээ л хүн бүр мах цадталаа идэхгүй даржин л байна цаана чинь).
2011-11-14
чиний орсон зах, ажиглалт хийсэн зах, дэлгүүр гээд ялгаа гарна шүү дээ.
хонины цул мах – 4217 төгрөг, үхрийн цул мах – 5225 ийм үнэ байдаггүй л байхгүй юу хаха энийг лав хүнс хөдөө аж ахуйн яамны сайд бичсэн байхаа шал амьдралаас төсөөрцийн
2011-11-14
дундаж гэж сонссон уу, энэ үгний утгыг ЕБС-ийн бага ангид заадаг юм. тэнэг ээ хэ хэ
yoo eniig buursan geed bgaamuu, aimar unetei l bna shede
2011-11-14
Монгол улсад дэлхийн бусад улстай харьцуулахад хамгийн хямдхан, амттай мах идэж байгаа шүү дээ