Минут тутамд 8 хүн золиос болдог
2013-05-06

  Монгол Улсад 2000 онд нэр бүхий  зарын сонинд “... залуу охидыг Югослав, Болгар улсуудад өндөр цалинтай ажилд авна” гэсэн зар нийтлэгдснээр хоёр эмэгтэйг Югославт аваачин, хүчээр биеийг нь үнэлүүлж байсан хүний наймааны хэргийг 2002 онд анх шүүхээр шийдвэрлэж байсан удаатай. Энэ үеэс эхлэн зөвхөн кинон дээрээс л хардаг хүн хүнээ худалдаж, хүчирхийлдэг харгис, хууль бус үйлдлийн талаар монголчууд сонсох болсон. . Зөвхөн сонсох бус монголын өнөөгийн нийгэмд оршин тогтнож, нууц далд хэлбэрээр цэцэглэн хөгжиж байгаа баримтууд ч дэлгэгдэх болсон. Тиймээс манай улсад үйлдэгддэг хүний наймаа, гадаад оронд охид бүсгүйчүүдийг хил давуулан худалдаалдаг хүний наймаа, хөдөлмөрийн мөлжлөг, хүчин, насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөрийн болоод бэлгийн мөлжлөгийн далд хэлбэрийг нийгэмд ил  гаргахаар “Лантуун дохио” ТББ-ын залуус хоёр сарын аянг зарлалаа. . Монгол залуусын төлөөлөл болж хүний наймаа хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо хүргэхээр нэгдсэн “Хүний наймаа, хүчирхийлэлгүй нийгмийн төлөө” нэртэй хөдөлгөөнийг өчигдрөөс орон даяар өрнүүлж эхэлсэн бөгөөд Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хүйсийн тэгш эрхийн төв, Хүний эрх хөгжил төв, Хүний аюулгүй байдлын судалгааны төв, Гүнж төв, Ах эгч дүүсийн холбоо ТББ-ууд нэгдээд байгаа аж. Мөн гадаадад суугаа монгол залуус ч нэгдсэн гэнэ. Тус хөдөлгөөн нь хүний наймааг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх, нийгэмд бодит сэрэмжлүүлэг хүргэх, холбогдох хууль тогтоомжыг сайжруулж, үүний эсрэг дорвитой арга хэмжээ авахуулах зорилготой аж. . Хүн зөвхөн өөрийн биеэр амсаж байж л аливаа зүйлийн хор хөнөөлийг мэддэг. Гэтэл бидний амьдарч буй нийгэмд оршин тогтнож өдөр бүр өт хорхой шиг өсөн нэмэгдэж, таны, миний, танилын маань охид бүсгүйчүүдийг “Хүний наймаа” гэх аюул дагаж байгаа. Энэхүү аюул хэзээ хэнд  ч тохиож болзошгүй тийм л орчин бүрдэж байна. Бодит мэдээлэл болоод мэдлэг дутуугаас олон арван хүн өдөр бүр ямар нэгэн байдлаар хүчирхийлэл, хүний наймааны золиос болсоор байгаа гэдгийг харуулахаар тус хөдөлгөөнөөс Барилгачдын талбайн баруун тал, Туул рестораны чанх ард байрлах “Art house” төвд хүчирхийлэл, хүний наймааны сэдэвтэй гэрэл зургийн үзэсгэлэн нээгээд байна. Энэхүү үзэсгэлэн  энэ сарын 8-ныг хүртэл үргэлжлэх юм. Энэ өдрүүдэд тухайн чиглэлээр олон жил үйл ажиллагаа явуулсан, туршлагатай төрийн болон төрийн бус байгууллагууд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч, хүний наймаа, хүчирхийлэлгүй нийгмийг цогцлооход хамтдаа тэмцэх гарцыг хайж, зөвхөн ТББ биш залуусын оролцоо, иргэдийн оролцоо юу байж болох талаар бодитой саналыг дэвшүүлэн гарын үсэг цуглуулж байгаа аж. .

Хүний наймааны талаар нэмэлт мэдээллийг хүргэхэд хүн худалдаалах гэмт хэргийн 75 хувийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах, худалдах хэлбэр эзэлдэг. Дэлхийн хэмжээнд 1 минут тутамд 8 хүн хилийн дээс алхан эсвэл улс дотроо худалдагддаг, нэг жилийн дотор 0,7-2 сая хүн, Европын Холбооны улсууд тогтоосноор зөвхөн баруун европын орнуудад жилд 120,000 хүн худалдагдаж байгаагийн нилээд хэсгийг өсвөр насны охид, хөвгүүд эзэлдэг байна. Хөгжиж байгаа орны хүүхэд, эмэгтэйчүүдийг улс дотор нь, хөрш зэргэлдээ улс руу болон Ази, Европын хөгжингүй орнууд руу өндөр цалинтай ажилд зуучлах, гэрлүүлэх зэрэг хуурамч зарыг ашиглан мэхэлж аваачдаг бөгөөд улмаар хууль бус орогнол, бичиг баримтын зөрчил, мөнгөгүй, хэл мэдэхгүйн улмаас тусламж авах бололцоогүй байдлыг нь ашиглан эрхшээлдээ оруулж биеийг нь үнэлүүлэн орлого олдог аж.

.

“Хүн худалдаадах” гэдэгт тодорхой төлбөртэйгөөр /мөнгө авах, эд хөрөнгө болон түүнийг өмчлөх эрхээр солилцох г.м./ эсхүл ямар нэгэн үүргийн гүйцэтгэлд тооцож /өрөнд өгөх г.м./ хүнийг бусад хүмүүсийн мэдэлд бүрмөсөн буюу тодорхой хугацаагаар шилжүүлэх, хүч хэрэглэх, эсхүл хүчирхийллийн бусад хэлбэрийг ашиглах, хулгайлах, залилах, хууран мэхлэх, эрх мэдлээ урвуулан ашиглах буюу эмзэг байдлыг нь ашиглах, эсхүл өөр этгээдийг хяналтандаа байлгаж буй этгээдийн зөвшөөрлийг авахын тулд төлбөр хийж буюу ашиг олон хахуульдах зэрэг аргаар хүмүүсийг урвуулан элсүүлэх, тээвэрлэх, дамжуулах, нуугдуулах буюу хүлээж авах үйлдлийг хэлдэг аж.

.

Монголоос хохирогчийг хуурч мэхлэн, хил дамнуулан худалдаалсан эхний тохиолдлууд 1999 оны зургадугаар сард Монгол улсын 3 иргэн БНХАУ-ын иргэн Б-тэй хамтран хэсэг эмэгтэйчүүдийг БНХАУ-ын Эрээн хотод биеийг нь үнэлүүлсэн, 2000 онд М гэгч Румын, Югославт латин америк бүжигчнээр ажиллуулна хэмээн хууран мэхэлж 18-21 насны 5 эмэгтэйг Румын улсад аваачин биеийг нь үнэлүүлсэн хэргүүд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээр энэ түүх эхэлжээ. Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 11 дүгээр сарын 30-ны 234 дүгээр тогтоолоор “Хүн худалдах ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг баталсан байна.

.

Хүн худалдаалах гэмт хэргийг онцгойд тооцож мөрдөн байцаах ажиллагааг Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэргийг мөрдөх хэлтэс явуулж, Нийслэлийн Прокурорын газраас хяналтыг тавьдаг аж. 2002-2007 оны байдлаар Монгол улсын хэмжээнд нийт 46 гэмт хэрэг бүртгэгдснээс хүн худалдах хэрэг 34, биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэг 12 бүртгэгдсэн байна. Харин 2008 оны эхний 10 сарын байдлаар 31 гэмт хэрэг бүртгэгдснээс хүн худалдах хэрэг 4, биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэг 28 тус тус бүртгэгдсэн байна.

.

Монгол улсад нүүрлэж буй ажилгүйдэл, ядуурлын улмаас охид, эмэгтэйчүүд гадаадад өндөр цалинтай ажилд зуучилна, гадаад хүнтэй гэрлэхэд зуучилна гэх мэт худал амлалтуудад хууртагдах, хүчинд автах, мөн зарим тохиолдолд гэр бүлийн хараа хяналт, аюулгүй байдал дутсаны улмаас хүн худалдах гэмт хэргийн хохирогч болсоор байна. 2007 онд 38.054 хүүхэд гадагшаагаа зорчсоноос 1.509 хүүхэд буцаж ирээгүй гэсэн мэдээ бий. Хүн худалдаалсан 14 хэрэг нийт 82 хүн хохирогчоор тогтоогдсон бөгөөд тэдний 9.7 хувь нь насанд хүрээгүй, 50 хувь нь 18-21 насны хүмүүс байна. Биеэ үнэлсэн хэргээр захиргааны арга хэмжээ авахуулсан хүүхдийн тоо 2005 онд 380, 2006 онд 402, 2007 онд 426 болж өссөн. Монгол эмэгтэйчүүдийн гэр бүл болж буй гадаадын иргэдийн 70 хувь нь солонгос эрчүүд байна. 2005 онд 704, 2006 онд 824, 2007 онд 970 хүн гадаадын иргэнтэй гэр бүл болсон бол 2005 онд 39, 2006 онд 54, 2007 онд 78 хүн гэрлэлтээ цуцлуулжээ.

.

Хүний наймааны хэрэг Дорнод аймагт далд, нууц хэлбэрээр гарч байгаагийн зэрэгцээ, хил залгаа өмнөд хөршийн Хайлаар, Манжуур зэрэг хотуудад монгол охид, эмэгтэйчүүдийг хууран мэхлэх, гарцаагүй байдалд оруулах замаар үйлдэгдэж байна.

.

Хохирогч нар хуулийн байгууллагад үл итгэх, эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг шалтгаанаар хуулийн байгууллагад хандаагүй байна. Харин ТББ-д хандсан иргэн 300 гаруй, ТББ-аас тусламж хүсч эгүүлэн нутагт нь авчирсан 200 эмэгтэй, ажил хийлгэнэ гэж авч явчаад хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн 100 гаруй хүн байна. Гадаадын иргэдтэй гэр бүл болж, хүний наймаанд өртөж, БНСУ-аас буцаж ирсэн 43, БНХАУ-аас ирсэн 7 эмэгтэй байна. Улаанбаатар хотын хэмжээнд биеэ үнэлэх нөхцлийг хангаж орогнуулдаг, орон байраар хангадаг нийт 45 зочид буудал, 50 саун массажны газар, караоке баар 5, бусдын биеэ үнэлэхийг зохион байгуулдаг 11 бүлэг, бөөгнөрөл байдаг.

.

БНХАУ-ын Эрээн хотын “Чин чао” гудамжны 61 гэрт /биеэ үнэлдэг хоёр давхар байрыг хэлдэг/ 244-366 Монгол эмэгтэй тогтмол биеэ үнэлдэг байна. Энэ тоо их, дээд болон ерөнхий боловсролын сургуулийн амралтын үеэр 600-730 хүрдэг. Судалгааны явцад хамгийн бага нь 17 настай сурагч охин амралтаараа ирж ажиллаж/биеэ үнэлэх/ байгаад нутаг буцсан байдаг аж.

.

Энэ бүх бодит баримт нь та бидний дунд зэрэгцэн оршиж байгаа хууль бус гэмт хэргийн нэгээхэн хэсэг. Үүний цаана мэдэгдээгүй бүртгэгдээгүй маш олон тоо баримт бий. Хамгийн гол хүний наймааны золиос болсон хохирогчийг хамгаалах хууль эрх зүйн орчин бүрдээгүйгээс энэ төрлийн гэмт хэрэг тэр бүр ил гардаггүй. Тиймээс хүний наймаа, хүчирхийлэлийн эсрэг тэмцэхээр залуус дуу хоолойгоо нэгтгэж, хохирогчийг хамгаалах тогтолцоог сайжруулах, энэ төрлийн гэмт хэргийг гаралтыг бууруулж, таслан зогсоох арга замыг гаргах, нийгэмд үнэн мэдээлэл, мэдлэгтэй болгох зэрэг олон ажлыг энэхүү аяны хүрээнд зохион байгуулах юм байна.

П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин
zaluu:
OORSDOO BIYEE UNELNE gej medeed l yavdag baixgui yu
2013-05-07
LORD:
niigemd mongo zonhilj sytej baihad byhniig mongoor boldog ni tegeedch 24 jil batlagdlaa shtei hudlaa gevel bairniihaa gadaa baiga baga angiin hyyhdyydiig duudaad mongo yzyyl tegeed uralduul tyryylsend ni og gehde mongo nas ahih tusam ulam hychtei hyn byriin amidraliig honddog
2013-05-07
tamgach:
ene hij goroosnyydiig de tolgoigoo ajiluulj suraagyi baij yun ondor calin be delhii dyyren ta hed shig hijgoroosnyydeer dyyrsen baigaa yalgarmaar bainu tegvel tarhia hogjyyl ondor chadamjtai bol tyynees bish hevtej baigaad mongo olno saihan amidran gej moroodvol bosoodl hulihduulj hyndee hongnoos ogchihon shy
2013-05-07
заяа:
Та еерее энэ хуний юу хийсэн, юу ярьж, юунд тэмуулж бгааг мэдэх уу? тэр PR хийдэг сэдэвууд чинь арай еер.
2013-05-07
Jiriin negen mongol:
Sain bna. Bie biedee hairtai bay l da mongolchuud minee.
2013-05-06
zochin:
cham metiin malnuud bolon chinii egch duusiig hamgaalah ged bgam bishu ene humuus.!!!
2013-05-06
оүүүү:
зайлаа чи Хятадын гацаа луугаа
2013-05-06
zochin:
Uuchlaarai ta uuruu yu hiisen be. Uuruu hiihgyi baij busdiin hiij baigaa ajliig bitii ygyisge. Demjij tuslaj chahdgyi baij duugai haraad yavj baigaa. Ted tanii show gej harj baigaa ene muu muuhai buhniig ugui hiiheer tsuuhuulee geltgyi tiigemd duu hooloigoo hurgeheer negdsen baina. Gal gargaj ugch chadhgyi bol yadaj bitgii suuderle. Mongolchuudiin ene uudgyi zan muhul ruu hurgej baigaa shuu
2013-05-06
Зочин:
Шоучид аа, хүний зовлонгоор PR хиидэггүй л байхгүй юу,
2013-05-06
заяа:
Та еерее энэ хуний юу хийсэн, юу ярьж, юунд тэмуулж бгааг мэдэх уу? тэр PR хийдэг сэдэвууд чинь арай еер.
zochin:
cham metiin malnuud bolon chinii egch duusiig hamgaalah ged bgam bishu ene humuus.!!!
оүүүү:
зайлаа чи Хятадын гацаа луугаа