Аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгуулав
2013-05-06

  Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх, сонгуулийн бэлтгэлийг хангах хүрээнд  аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгууллаа. Сонгуулийн Ерөнхий Хороо санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө  аймаг, нийслэлийн сонгуулийн хороог  байгуулна гэсэн хуулийн заалтын  дагуу ийнхүү аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгуулж улсын хэмжээнд нийтэд мэдээлж байна. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороод харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах арга хэмжээ авах, сонгуулийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, нэг мөр сахин биелүүлэх явдлыг хангах зэрэг бүрэн эрхтэй.  Сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд зөвхөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийг томилон ажиллуулах ёстой. Ийнхүү байгуулагдаж буй аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороодод нийт 190 орчим хүн ажиллахаар байна. Одоо Аймаг, нийслэлийн сонгуулийн хороод сум дүүрэгт сум, дүүргийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө байгуулна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.    
Shuud.mn
Сонин хачин
wqertyu:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛД ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-05-06