Жүжигчин Т.Бархүү СТА боллоо
“X ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү өчигдөр “Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан” цол тэмдэгээр энгэрээ мялаалаа. Тодруулбал, тэрбээр өчигдөр СТӨ-ний тайзнаа тоглогдсон “Сэрүүн хасын нууц” эмгэнэлт драмын жүжгийн төгсгөлд “Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан” цол тэмдэгээр шагнуулжээ.
Түүний шагналыг ССАЖЯ-ны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргил тайзан дээр нь гардуулан өгсөн байна. Тэрээр 2004 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөн бөгөөд тайз, дэлгэцийн олон арван дүрийг бүтээсэн юм.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ