Америкийн түлшний тээврийн онгоц сүйрчээ
2013-05-08

 

АНУ-ын Агаарын нисэх хүчний С-135 түлш цэнэглэгч онгоц сүйрсэн тухай “Ассошейтэд пресс” агентлаг мэдээллээ. Харин “Риа-Новости”  онгоц Киргиз Казахстаны хилийн ойролцоо сүйрсэн гэж мэдээлсэн байна. Киргизстаны Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Светлана Байтикова  Оросын агентлагт “Онгоц унасан газар руу яаралтай тусламжийн баг явсан. Гэвч онгоц ууланд унасан тул хүрэхэд хүндрэлтэй байна” гэж ярьжээ.

Киргизийн талаас “С-135”  орон нутгийн цагаар 14.30 цагт хөөрч төвтэй холбоо барилгүй тасарсан гэж мэдэгдсэн байна.

Д.Баясаа

Shuud.mn
Сонин хачин
hi naizaa:
Kirgiz.d Amerik.n tsergiin mash tom baaz bdag shdee hoo. Medej av
2013-05-08
АААААА:
Америкийн биш Оросын онгоц байна наадах чинь
2013-05-08