Мөнгөн ус зөвшөөрөгдөх хэмжээнээс 1-4 дахин их гарчээ
2013-05-09

  УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт хууль бус аргаар мөнгөн ус хэрэглэн металл хайлуулах үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн үйл ажиллагаанд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтсээс хамтран хийсэн шалгалтын талаарх мэдээллийг МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Гүньбазар хийлээ. Шалгалтад “Дэлгэрэх” хүнсний захын урд байрлах үйлчилгээ, орон сууцны зориулалттай 2 давхар байрны ард байрлах 2х4.8 метр талбай бүхий обьект, Н.Өлзийбаатар эзэнтэй “Цацрах гэгээ” халуун усны газар, Баян-Овоо сумын нутагт байрлах “Хөх бүрдний эх” ХХК-ний хүдэр баяжуулах цех, “Барилга трест”ийн агуулах, “Майхан цахир” ХХК-ийн төмрийн хаягдал цуглуулах талбай болон хууль бусаар алтны агуулга бүхий хүдэр бутлах үйл ажиллагаа явуулж байгаа 10 иргэн хамрагдсан байна. Шалгалтын явцад нийт 110 дээжинд шинжилгээ хийснээс хөрсний 67, агаарын 22, шламны 15 дээжинд мөнгөн ус, шламны 6 дээжинд цианит натри тодорхойлох шинжилгээг хийжээ. Шинжилгээгээр нийт 6 дээжинд мөнгөн ус илэрсэн байна. Үүнээс хөрсний дээжинд мөнгөн ус зөвшөөрөгдөх хэмжээнээс 1-4 дахин их, агаарын 1 дээжинд зөвшөөрөгдөх хэмжээнээс 1 дахин их гарсан гэлээ. Түүнчлэн иргэд алтны агуулга бүхий хүдрийг буталж, угааж хаягдлыг ил задгай зөвшөөрөгдөөгүй цэгт хаяж байгаа нь “Хөрс хамгаалал, цөлжилтөөс сэргийлэх тухай” хуулийн заалтуудыг зөрчиж байгаа аж. Цаашид хүдэр баяжуулах цехийн үйл ажиллагааг хуулийн дагуу явуулах талаар төрийн төв байгууллагууд эцсийн шийдвэрийг орон нутагт гаргаж өгөх шаардлагатай. Мөн хууль бусаар химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр оруулж байгаа хяналтыг чангатгах, Онцгой байдлын хэлтэс дээр хадгалагдаж байгаа химийн бодисоор бохирдсон хөрсийг хаана, хэрхэн хоргүйжүүлж, устгах шийдвэрийг зохих төрийн байгууллага нь яаралтай гаргаж өгөх арга хэмжээ авах саналыг хамтарсан шалгалтаар гаргасан байна. Гишүүдийн зүгээс яагаад ийм нөхцөл байдал үүсээд байгааг гол нь ярих ёстой байсан. Нинжа нарын үйл ажиллагааны талаар хууль эрх зүйн эцсийн шийдвэр өнөөдрийг хүртэл гараагүй байгаа. Цаашид нинжа нарын үйл ажиллагааг дэмжих үү, үгүй юу гэдэг дээр холбогдох яам, Байнгын хорооноос тодорхой бодлого, чиглэл гаргах цаг нь болсон гэж байлаа. Эцэст нь уг асуудлаар Байнгын хорооны тогтоол гаргаж Засгийн газарт үүрэг чиглэл өгөх нь зүйтэй гэж үзлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Shuud.mn
Сонин хачин
otgooo:
chiii 70 aaaaaad onii setgvvlch neeree shuu bi 17 nastai eniig zuraaadal vzen suga neere eneedem shuu chi chadahgvi bna ene unuudur bishee ustagaj suraa erhiin jaala hehe hend heregtee gej neere
2013-05-14
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛД ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-05-09
иргэн:
1 дахин их гэж ярьдаг болсон юм уу??
2013-05-09