
Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу Хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Д.Эрдэнэчулуун, Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Д.Дамдин-Од, Анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Ж.Эрдэнэчимэг, Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас Н.Лүндэндорж нарыг сонгосны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилсон билээ.
Шинээр томилогдсон Ерөнхий зөвлөлийн гишүүд анхны хуралдаанаа зохион байгуулж, Ерөнхий зөвлөлийн даргаар Н.Лүндэндоржийг ажиллуулахаар нэрийг нь дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээд байсан юм. Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигаар Н.Лүндэндорж Ерөнхий зөвлөлийн даргаар томилогдсон байна.
Б.Аянга