Жингээ барьж чадна
2013-05-13

Эмэгтэй хүн хэдэн настай байсан ч ялгаагүй гоолиг сайхан биетэй, гоё дэгжин байхыг хүсдэг билээ. Ийм байх нь бидэнд хувийн амьдралдаа төдийгүй, ажил дээрээ нэн чухал өөртөө итгэх итгэл өгдөг юм, учир нь одоо цагт албан тушаал дэвшихэд  өв тэгш гадаад үзэмж ихээхэн ач холбогдолтой.

Залуу байхад биеийнхээ илүүдэл жинг багасгах тийм ч бэрхшээлтэй биш байдаг. Үүний тулд ердөө бага илчлэгтэй хоолны дэглэм сахихад хангалттай юм. Гэтэл нас ахихын хамт биеийн жингээ хяналтад байлгах улам бүр хэцүү болж ирдэг.

БЭРХШЭЭЛИЙН УЧИР НЬ ЮУНД БАЙНА ВЭ?

Нэгдүгээрт, ердийнхөөрөө хооллосон ч гэсэн нас ахихын хамт бодисын солилцоо удааширдаг тул эмэгтэй хүний жин нэмэгдэж эхэлдэг, хоёрдугаарт, жингээ хасах улам бүр хэцүү болдог. Учир нь хоолоо хязгаарладаг дэглэм нас ахисан хүмүүст, тэр тусаа эмэгтэй хүнд онцгой чухал эрдэс бодисын хэмжээг багасгадаг учир эрүүл мэндэд нь муугаар нөлөөлдөг юм. Хоол хүнсний хамт авдаг уураг (бодисын солилцоог хэвийн явуулахад чухал үүрэгтэй), кальци, магни болон С, Е амин дэмүүдийн хэмжээ багасдаг. Ингээд л хэсэгхэн хугацааны дараа эргээд таргалчихдаг.

Харин авдаг илчлэгээ багасгасан ч нэн чухал шаардлагатай бүх тэжээллэг бодисууд, амин дэмүүдээр бие махбодоо хангаж чаддаг бол!  Өнөөдөр ямар ч насны хүн биеийн жингээ хянаж, бас барьж болно гэдэг нь нэгэнт тодорхой болсон зүйл. Үүнийг хийх маш энгийн аргууд байна.

ШИЙДЭЛ БИЙ!      

Хүнсний баяжуулсан бүтээгдэхүүнүүд нь дэлхий нийтэд шинэ чиг хандлага болж байгаа бөгөөд өдөр ирэх тутам улам түгэн дэлгэрч байна. Баяжуулсан хүнсний бүтээгдэхүүнээр хоолны бүтцээ арвижуулснаар та бие махбодоо аминдэмүүд, эрдэс бодисууд, ханаагүй поли тосны хүчлүүдээр хангах ба эдгээр бодисууд нь ажлын чадвараа хадгалахад нэн чухал үүрэгтэй. Үүний хамт баяжуулсан хүнсний бүтээгдэхүүн нь хоолны илчлэгийг хянахад тустай төдийгүй илүүдэл жинг багасгаж, эрүүл жинг барихад бас тусална.

Ийм бүтээгдэхүүний нэг жишээ бол нэг удаагийн үндсэн хоолыг орлох боломжтой мөртлөө ердөө 200 орчим ккал ичлэг агуулсан уургийн коктейль юм. Гэвч яаж зөвийг нь сонгож хэрэглэх билээ?

.

Судалгааны үр дүнд Herbalife-ийн хүнсний бүтээгдэхүүн уургийн коктейль “Формула 1” болон уургийн хольц “Формула 3” -ыг Хоол тэжээл судлаачдын Үндэсний холбоо сайшаасан юм. Өнөөдөр ийм баяжуулсан хүсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж буй компаниудын нэг бол Herbalife компани юм. Энэ компанийн “Формула 1” уургийн коктейль нь, АНУ-ын Калифорнийн Их Сургууль, ХБНГУ-ын Ульм хотын Их Сургууль, Өмнөд Солонгосын Сеул хотын Их Сургууль, ОХУ-ын Анагаах Ухааны Академийн харъяа Хоол тэжээлийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэнд хийсэн клиникийн судалгааны үр дүнд аюулгүй, үр ашигтай нь нотлогдсон бүтээгдэхүүн бөгөөд энэ бол үүнийг нотолсон шинжлэх ухааны дөрөв дэх үндэслэл юм.
Shuud.mn
Сонин хачин