85 мянган мод тарина
2013-05-10

  Хаврын уламжлалт  “Мод тарих үндэсний өдөр”-ний өдрийн нээлт өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Өдөрлөгт Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар оролцож, нийслэлийн иргэд, ахуйн нэгж байгууллагуудыг мод тарих ажилд идэвхитэй оролцохыг уриаллаа.  Нийслэл хотод агаар, ус, хөрсний бохирдол, цөлжилт, хуурайшилт гамшгийн хэмжээнд хүрсэн. Үүнийг шийдвэрлэх арга нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх явдал билээ. Ногоон хотод эрүүл агаар амьсгалан, нийслэлээ эко хот болгохын төлөө нийслэл хот анх удаа 6 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд  энэ удаад  85 мянган мод тарих юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
zochin:
hervee mod tarihaar bur yg tarih bol bayrlaa................hervee shuu dee
2013-05-10
egel:
Dan mod bish tsetseg ch tarix xregte ydj xotin ungu vzemj shd
2013-05-10