”Mongolian Open-2013” чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ
2013-05-11

  Монголын чөлөөт бөхийн холбооноос гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа. ”Mongolian Open-2013” тэмцээн Буянт-Ухаа дахь Спортын цогцолборт эхлээд байна.  Тэмцээнийг удирдахаар ФИЛА-гаас БНСУ-ын иргэн, олимпийн зэрэглэлийн шүүгч Хуинг Куин Чун, Hyung-Kyun Chin иржээ. Тэмцээнд БНСУ, БНХАУ, Казахстан, Киргиз, ОХУ, Япон улсын бөхчүүд оролцох мэдүүлгээ ирүүлээд байсан юм. Энэ тэмцээн нь олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн тул ФИЛА-гаас гаргасан журмын дагуу бөхчүүдийг шагнаж урамшуулна. Жин тус бүрт түрүүлсэн бөхийг 1500 ам.доллар, хоёрдугаар байр эзлэсэн бөхийг 1000 ам,лоллар, гуравдугаар байр эзлэсэн бөхийг 500 ам,доллараар шагнах юм. Тэмцээний хөтөлбөрийг танилцуулбал, Тавдугаар сарын 11, бямба гариг 09:00-13:00 Эрэгтэй 55, 66, 84, 120 кг, эмэгтэй 48, 55, 67 кг-ийн жингийн тойргийн болон дагах барилдаанууд 15:30-16.00 Тэмцээний үргэлжлэл 16:00-16.30 Тэмцээний нээлтийн ажиллагаа 16:30-19.00 Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол Тавдугаар сарын 12, ням гариг 09:00-13:00 Эрэгтэй 60, 74, 96 кг, эмэгтэй 51, 59, 63, 72 кг-ийн жингийн тойргийн болон дагах барилдаанууд 15:30-19.00 Тэмцээний үргэлжлэл, шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол, хаалтын ажиллагаа Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ehnii uduriin barildaanii ur dung taniltsuulwal ih sain baina. Mongolchuud hen hen, yamar medali awsan be?
2013-05-11