Шуурганы улмаас есөн айлын гэр нуржээ
2013-05-13

  Манай улсын ихэнх нутаг дэвсгэрт өчигдөр цасан болон шороон шуурга шуурсан. Үүний улмаас зарим аймагт багагүй хохирол учирсан байна. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын II багийн нутаг дэвсгэрт 13.00 цагийн орчим салхи түр зуур 27 м/с хүрч шороон шуурсны улмаас тус сумын Ерөнхий боловсролын 11 жилийн дунд сургуулийн сурагчийн дотуур байрны дээвэр хуурсан байна. Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн суманд салхи түр зуур 16-18 м/с хүрч шороон шуурга шуурсны улмаас тус суманд үйл ажиллагаа явуулдаг “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах үндэсний төв” ХК-ийн “Мөрөн”, Булган аймгийн Булган суманд үйл ажиллагаа явуулдаг “Булган” дэд станцуудын хоорондын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарч, Хөвсгөл аймагт цахилгаан тасарсныг дээрх станцуудын ажлын хэсэг гэмтлийг засварлан, цахилгааныг хэвийн ажиллагаанд оруулжээ.Дорноговь аймгийн Дэрэн сумын нутаг дэвсгэрт салхи түр зуур 24 м/с хүрч шороон шуурга шуурсны улмаас найман айлын хашаа нурсан байна. Түүнчлэн нийслэлийн Багахангай дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Илч-Орд” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын /33 метр өндөр, 1000 см-ийн диаметртэй/ төмөр яндан хүчтэй салхины улмаас хугарч унажээ. Мөн Сонгинохайрхан дүүрэгт есөн айлын гэр нурсан байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ А:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-05-13
ажйй:
Зураг хөрөгнийхөө эх сурвалжийг зөв тавиач ээ.
2013-05-13