
Пенсильвани мужийн их сургуулийн эрдэмтэд грек самар буюу хушганы ид шидийг дахин нотоллоо. Тэдний туршилтаас үзвэл хушга идсэнээс хойш дөрвөн цагийн дараа цусан дахь холестерины хэмжээ буурч байжээ. Хушгыг тогтмол хэрэглэснээр зүрх судасны өвчнөөс бүрэн сэргийлэх аж.
Дашрамд дурдахад хушгыг эртний Ромд биеийн чалх сайжруулах, стресс тайлах, чихрийн шижин, Альцгеймер, түрүү булчирхайн өвчнөөс сэргийлэхэд өргөн хэрэглэж байжээ. Харин эртний Грек, дундад зууны Англид тархины хэлбэртэй энэхүү самрыг толгой өвдөх, сэтгэцийн өвчинд хэрэглэхийг зөвлөдөг байв .
Д.Удвал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ