
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Монгол Улсын Засгийн газар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас хамтран зохион байгуулах “Ядуурлыг бууруулах зорилт ба нийгмийн халамж, хамгаалал” сэдэвт дээд түвшний уулзалт маргааш болно.
Дээд түвшний уулзалтад “Ядуурлыг бууруулах зорилт ба нийгмийн халамж, хамгаалал” сэдвээр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Т.Ганди, УИХ-ын гишүүн Д.Дондог, П.Алтангэрэл, С.Оюун, Дэлхийн банкны ахлах эдийн засагч, Нийгмийн хамгааллын багийн ахлагч Филипп Окейф нар илтгэл тавьж хэлэлцүүлэх юм.
Мөн “Ядуурлыг бууруулах зорилт ба нийгмийн халамж, хамгаалал” баримтат кино үзүүлж, “Ядуурлыг бууруулахад нийгмийн халамжийн үүрэг, ач холбогдол” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх ажээ.